Эрчим хүчний системийн өдрийн оргил ачаалал 1443 МВт хүрчээ

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 19

 

Эрчим хүчний системийн 2024.02.18-ны өдрийн оргил ачаалал 19.00 цагт 1443 МВт хүрч өнгөрсөн оны мөн үеэс 132 МВт-аар, импорт 85 МВт-аар тус тус өссөн байна.

Аж ахуйн нэгж байгууллагууд эрчим хүчний зардлаа багасгахын тулд ажилтнууддаа эрчим хүч хэмнэх дадал хэвшил суулгах ажлыг зохион байгуулах, уралдаан зарлах, урамшууллын системийг бий болгох ажлыг зохион байгуулах хэрэгтэй.

Эрчим хүчээ зохистой хэрэглэж хэмнэцгээе!

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top