Эрчим хүчний сайд Б.Найдалаа Оюутолгой компанийн гүйцэтгэх захирал С.Мөнхсүх нар уулзаж, хамтран хэрэгжүүлж буй төслүүдийн хүрээнд санал солилцлоо.
Стратегийн хамтын ажиллагааны хүрээнд 2022 оноос хойш Оюутолгой компани эрчим хүчний хэрэгцээг дотоодоос хангах томоохон төслүүдэд Эрчим хүчний яамтай хамтран ажиллаж ирсэн.
Тус компанийн зүгээс уул уурхайн бүс нутаг болох Өмнөговь, Дорноговь аймгуудын эрчим хүчний хангамжийг сайжруулах зорилгоор цахилгаан дамжуулах агаарын шугамын төслүүдийг хэрэгжүүлж байна.
Түүнчлэн өвлийн оргил ачааллыг хөнгөлөх зорилгоор БНХАУ-аас эрчим хүч импортлох 220 кВ-ын “Зэс-Оюу” ил хуваарилах байгууламжийг энэ оны зургаадугаар сард багтаан ашиглалтад оруулах боломжийг бүрдүүлэх чиглэлд санал солилцлоо. Уг байгууламж ашиглалтад орсноор төвийн бүсийн эрчим хүчний системд үүсэх чадлын дутагдлыг нөхөхөд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх юм.
Эрчим хүчний сайд Б.Найдалаагийн зүгээс хувийн хэвшлийн салбарт оруулж буй хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаа нэн чухал чухал болохыг онцолж, төслүүдийн явц, үр дүнг чухалчлан ажиллахаа илэрхийллээ.


Сэтгэгдэл ( 0 )