Цагдаагийн байгууллагад “Насанд хүрээгүй хүүхдийг үл таних хүмүүс 30,000 төгрөгийг нь дээрэмдсэн” гэх дуудлага, мэдээлэл 2024 оны хоёрдугаар сарын 22-ны өдөр бүртгэгджээ.
Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн газрын алба хаагчид хойшлуулшгүй эрэн сурвалжлах ажиллагаа зохион байгуулж, дээрх хэргийг А нарын бүлэг этгээд хохирогчийг айлган сүрдүүлж, мөнгийг нь дээрэмдсэн болохыг олж тогтоон, холбогдогчдыг саатуулан, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж байна.
Иймд эцэг эх, асран хамгаалагч нар хүүхдэд тавих хараа хяналтаа сайжруулж, хүүхдэд бэлэн мөнгө, бусдын анхаарал илтэд татах үнэ бүхий зүйл, үнэтэй гар утас зэргийг хэрэглүүлэхгүй байх нь таны хүүхэд гэмт хэрэг, зөрчилд өртөж хохирох эрсдэлийг бууруулах боломжтой гэдгийг цагдаагийн байгууллагаас анхаарууллаа.
Сэтгэгдэл ( 4 )
Энэ 5 гар дээрэмдсэн 8$ оо яаж хувааж авах бол. Нэг хүн 1доллар 70цент авах уу
ээ чааваас. 8$ дээрэмдэж шоронд явахын оронд ажил хийгээч.
Насанд хүрээгүй хүүхдэд бэлэн мөнгө өгөх нь тий үр дагавартай аж . Энэ бол монголын нөхцөл байдал, үхэр монголчуудын байж байгаа царайг илтгэж буй үйл явдал.
Хүний эдэлж хэрэглэхийг биш хулгай хийсэн хүмүүстийнхээ ял шийтгэлийг ногдуулахдаа анхаараач дэ. Олохгүйгээ хүрвэл өчнөөн үнэтэй цайтай зүйлийг одоогүй гээд хэрэг хаачдаг. 30.к илрүүлчээд юун сүрхий сэвдгиймдэ