Олон үндэсний хоолны тогооч бэлтгэх хөтөлбөр хэрэгжүүлнэ

2024 оны 02 сарын 28

"Монголд зочлох жил"-ийн хүрээнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн дэмжлэгтэйгээр НЗДТГ, УБЗАА, Нийслэлийн Аялал жуулчлалын газар болон мэргэжлийн бусад байгууллагууд хамтран Олон үндэсний хоолны тогооч бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэж байна. Хөтөлбөрийн хүрээнд аялал жуулчлал өндөр хөгжсөн, үндэстний хоол зоогоороо алдартай Узбекистан, ОХУ, Турк, Тайланд, БНСУ, Япон Улс болон Хонконгод туршлага судалж, тогооч нарыг ур чадвар дээшлүүлэх сургалтад хамруулах юм.

Үүнтэй холбоотойгоор Улаанбаатар хотод хоол үйлдвэрлэл, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй ресторан, зоогийн газрын удирдлагуудад өнөөдөр мэдээлэл өглөө. Тус хөтөлбөр хэрэгжиж, дээрх орнуудад тогооч бэлтгэснээр хоол үйлдвэрлэл, бүтээгдэхүүн үйлчилгээний нэр төрөл, амт чанар, боловсон хүчний ур чадвар нэмэгдүүлэх ач холбогдолтой.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
тт(66.181.168.82) 2024 оны 02 сарын 28

төрийн баахан зардлаар зугаалжээ. аж ахуйн нэгжүүд тогооч бэлтгэх байсан бол өөрсдөө судлаад хэрэгцээ шаардлагаараа хийхээс төрөөс, та нарын бизнесийг тэтгэж сургалтанд мөнгөө үрэхгүй байлгүй дээ

0  |  0
Top