Д.Амарбаясгалан: 117 мянган малчин өрхөд 10 кг гурил, 5 кг цагаан будааны тусламж үзүүлнэ

2024 оны 02 сарын 28

Засгийн газрын өнөөдрийн /2024.02.28/ хуралдаанаар 14 аймгийн 111 суманд төмөр болон цагаархуу зудтай байгаа сумдын малчдад нэн тулгамдаж байгаа өвс тэжээл, гурил будааны дэмжлэг үзүүлэхээр шийдвэрлэлээ.

Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан "Эхний ээлжид ХХААХҮЯ-ны дэргэд тариалан эрхлэлтийг дэмжих сан дээр хадгалагдаж байгаа 10 мянган тонн тэжээлийн будааг малчдад хоёрдугаар ээлжийн дэмжлэг болгож үнэ төлбөргүй хүргэж өгөх шийдвэр гаргаж байна.

Төмөр зудтай сум тус бүрд 150 тонн тэжээлийн будаа, цагаархуу зудтай сум тус бүрд 75 тонн тэжээлийн будаа өгнө. Тухайн сумын малчин өрхийн тооноос хамаарч нэг айлд хэдэн кг тэжээл хүргэж өгөх асуудал хөндөгдөнө.

Бидний тооцооллоор дунджаар нэг айлд 250 орчим килограмм будаа буюу 50 килограммын таван шуудай тэжээлийг хүргэж өгөхөөр байна.

Түүнчлэн улсын нөөцөөс 5 тэрбум төгрөг гаргах бөгөөд 111 сумын 117 мянган малчин өрх бүрд 10 кг гурил, 5 кг цагаан будаа өгнө. Уг ажлыг УОК болон орон нутгийн удирдлагууд хамтарч яаралтай хэрэгжүүлнэ." гэлээ.

 Засгийн газраас хаваржилт хүндэрч байгаа аймгуудын малчдад улсын нөөцөөс гурил, цагаан будаа, элсэн чихэр, давс, цай, ургамлын тос зэрэг нэн шаардлагатай хүнсний тусламж олгох, тээвэрлэн хүргэхэд шаардагдах таван тэрбум төгрөгийн зардлыг шийдвэрлэсан байна.

Засгийн газрын хуралдааны нэгдсэн мэдээлэлтэй /ЭНД/ дарж танилцана уу.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.40.56) 2024 оны 02 сарын 29

Зудтай зудгүй бүгдэд хоол унд өвс тэжээл тарааж, бүгдийх нь зээлээс хариуцах ямар хэрэг бнаа . Энэ чин их малтай их чинээлэг хүмүүсд л хандсан бгад байнаш дэ . Хэн өндөр зээлтэй нь тодорхой л биз дэ . Зуд болоогүй газрын 1000н малтай хүн зудтай газрын 100 малтайгаа үлдсэн хүн 2 т адилхан дэмжлэг гэж үзэж бга бол биш л дээ .

0  |  0
энэ үнэн(66.181.186.252) 2024 оны 02 сарын 28

СОНГУУЛИЙН ХАХУУЛЬ БҮР УЛААН ЦАЙМ БОЛЖЭЭ МАН-ЫН ХУЛАЙЧДЫН ХУВЬД

0  |  0
Бат инженер(202.9.40.121) 2024 оны 02 сарын 28

Зудтай зудгүй ялгалгүй бүх сумдын малчдад өвс тоос тараахлаар чинь 1 айлд 2 боодол өвс оногдохлоор чинь ямар хэрэг байна Говь Алтай Баянхонгор гм зудгүй шахам аймагт тусламж тараана гээд Амарбаясгалан сонгуулийн ажлаа хийж байх юм даа.

0  |  0
Удаанжаргал Цээж(122.201.31.203) 2024 оны 02 сарын 28

Odoo zeeliin tegleh hergtei shvv de

0  |  0
Top