Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг баталлаа

Автор | Zindaa.mn
2024 оны 02 сарын 29

НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны хоёрдугаар хэлэлцүүлэг болж, Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг баталлаа.

Монгол Улсын Засгийн газрын тогтоол гарч, Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метрог барьж байгуулах, гүйцэтгэгч, менежментийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх ажлын холбогдох тооцоо судалгаа, үнэлгээг хийж Нийслэлийн 2024 оны төсөвт тусгахаар болсон. Энэ хүрээнд метроны төслийг санхүүжүүлэх, сургууль, цэцэрлэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, тохижилт гэсэн гурван чиглэлээр 2024 оны төсөвт тодотгол хийсэн юм.

 

 

Нийслэлийн 2024 оны төсвийг тодотгохдоо нийт орлогыг 1,122,582,443.2₮ байхаар батлав. Үүнээс татварын орлого 873,119,158.3₮, татварын бус орлого 230,365,833.7₮ байна. Түүнчлэн нийслэлийн хөрөнгийн зардлын дээд хэмжээг 1,641,110,048.9₮ байхаар баталсан бол үүний 1,397,488,647.6₮ нь хөрөнгө оруулалтын төсөл арга хэмжээ байх юм. Баталсан төсөвт орж буй өөрчлөлтийн хувьд Нийслэлийн 2023 оны төсвийн орлогын давалт 276,623,000.0₮, мөнгөн хөрөнгийн үлдэгдэл 21,400,000.0₮, нийтийн тээврийг хөгжүүлэх сангийн дансны үлдэгдэл 4,218,855.0₮-ийг нийслэлийн 2024 оны төсвийн жилд нэмж зарцуулахаар болов.

Ийнхүү НИТХ дахь намын бүлгүүд болон хороодын саналыг тусган, Нийслэлийн 2024 оны төсөвт өөрчлөлт оруулах төслийг баталлаа.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ааа(103.212.119.221) 2024 оны 03 сарын 07

Сонгуулийн дараа ногоон,хар автобус араас нь метро төсөл

0  |  0
zochin(49.105.93.17) 2024 оны 02 сарын 29

uurchlult hiij bna gej mungu l hulgailah ajil baih daa ene banhar ajil yu hiij bgaa yum bol ulaanbaatar chuud ogt olj harahgui yum hiij bna urd urdiin ulsiin hiisen aldaag shuumjelj thag nuhthuuh banhar yu urgachlaj uudulj bgaa yum bol ⁉️ \n

0  |  0
Зочин(59.153.113.55) 2024 оны 02 сарын 29

Нийслэлийн төсөв олон удаа өөрчлөгдөнө Нямбаатар самарах нь тодорхой болсон

0  |  0
Top