Метронд шаардагдах цахилгааны эх үүсвэрийг Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлнэ

2024 оны 03 сарын 01

Улаанбаатар хотод байгуулах гэж буй метроны шугам нь Толгойтоос Амгалан хүртэл 17.7 км урт байх бөгөөд үүнээс 6.6 км нь газар доогуур хийгдэх юм. Метро нь газар доорх инженерийн байгууламж тул цахилгаан эрчим хүчний найдвартай эх үүсвэр шаардлагатай.

Метронд шаардагдах цахилгааны эх үүсвэрийг ирэх аравдугаар сард ашиглалтад орох Бөөрөлжүүтийн цахилгаан станцаас нийлүүлэхээр төр, хувийн хэвшлийн харилцан хэлэлцээр хийжээ. Монгол Улсын төвийн эрчим хүчний системийн оргил ачаалал 2020 онд 1309 мBт хүрсэн бөгөөд үүний 60 хувийг Улаанбаатар хотын ачаалал эзэлжээ.

Жайка олон улсын байгууллагын урьдчилсан судалгаагаар метро жилд 50-60 мВт цахилгаан эрчим хүч ашиглана гэж тооцолсон байдаг. Тодруулбал, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хэрэгжүүлж буй Бөөрөлжүүтийн цахилгаан станц нийт 300 мВт-ын хүчин чадалтай. Тус цахилгаан станцын эхний блок бүхий 150 мВт хүчин чадалтай станц энэ оны аравдугаар сард ашиглалтад орох бол хоёрдугаар ээлжийг 4-5 жилийн дараа ашиглалтад оруулахаар төвлөж буй. Бөөрөлжүүтийн цахилгаан станц бүрэн ашиглалтад орсноор одоогийн “ТЭЦ 3”-ын үйлдвэрлэж буй эрчим хүчний хэмжээнээс нэг дахин илүү хүчин чадлыг төвийн эрчим хүчинд нийлүүлнэ.

Mетроны цахилгаан эх үүсвэрийн талаар НИТХ-ын ээлжит бус XVII хуралдааны II хэлэлцүүлгийн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Төр, хувийн хэвшлийн түншлэлээр эрчим хүчний шинэ эх үүсвэрүүдийг хэрхэн бий болгож болох вэ гэдгийг Улаанбаатар хотын бүсчилсэн хөгжлийн форумаар танилцуулна. Эрчим хүчний эх үүсвэрээ шийдэхгүйгээр метроны төслийг эхлүүлнэ гэж байхгүй. Мэдээж бид эрчим хүч, дулаан зэрэг бүх асуудлаа тооцсон. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл боловсруулж байна. Гуравдугаар сарын сүүлээр УИХ-д өргөн барина. Тус хуулийн төслийг үндэслэж дээрх асуудлуудаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр шийднэ” гэв.   

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Өвөө(103.212.119.185) 2024 оны 03 сарын 04

Хүмүүсээ энэ тоонд, жилд гэдэгт бүү итгэ. МВт гэсэн нэгж нь чадлын нэгж, жилд гэвэл чадал биш энергийн нэгж, МВтц байх ёстой. Аливаа худал яригчдаас зай барьж яваарай.

0  |  0
Б(118.235.13.156) 2024 оны 03 сарын 04

Эргүү нь жилд 60 мегаватт ч гэх шиг. Өдөрт гээч дээ

0  |  0
Ккккк(139.5.218.172) 2024 оны 03 сарын 04

Бөөрөлжүүтийн цахилгаан станцад чинь ажиллах хүчин нь хаана байнаа. Бас л хужаа нар 100 жилээр сууж Монгол улсад цахилгаанаа зарж амьдарах уу? Хаанаас хөрөнгө нь гарч байгаа хэн барьж байгаа гэх мэт тодорхой зүйлийг тайлбарлах хэрэгтэй дээ. Өөрсдөө хийж чадөх юмаа яагаад заавал хужаа нараар хийлгэх оршин суулгах гээд байгааг ойлгохгүй л байна даа

1  |  0
Хүмүүн(103.212.117.153) 2024 оны 03 сарын 04

Ш***лдаа. Хэрэглээний ѳсѳлтийг л Бѳѳрѳлжүүт хангана. Метро гэж тархи мѳнгѳ угаах болхи арга!

2  |  0
Зочин(103.57.93.122) 2024 оны 03 сарын 04

Митроны тог байтугай хэрэглээгий тогоо яая гэж бга биз дээ. Станцаа бариад агаарын бохирдолоо цэгцлээч дээ. Эхлээд шийдэх ажлаа хийгээгүй байж. Юун тендэр вэ. Худлаа жүжиг тавихаа брлио.

2  |  0
Зочин(66.181.181.56) 2024 оны 03 сарын 04

Мэдэхгүй ээ барьсан хийсэн ажлын байр цахилгаан станц үйлдвэр бүтээн байгуулсан юм юу ч алга. Метро дүүжин тээвэр гэж юу л бол баахан мөнгө идсэн Сонгууль дөхөхөөр л одоо хийх гэж байгаа юм шиг сенсацлаад бүү мэд. Ногоон автобус , Нүүрс Оюун Эрдэнэ , Нямбаатар гуай нараас нам ялагдаад шалгаж чаддаг юм бол тогоо тогоогоороо л но той.

1  |  0
Kk(209.165.165.222) 2024 оны 03 сарын 02

гүүрэн замууд олныг бариа малнуудаа. метроноос буугаад ажил гэрлүүгээ 20 гучин мин явган алхах монгол хүн ховор шүү. түгжрээд ч хамаагүй машинаараа л явна цаадуул чинь.

0  |  0
Kk(209.165.165.222) 2024 оны 03 сарын 02

гүүрэн замууд олныг бариа малнуудаа. метроноос буугаад ажил гэрлүүгээ 20 гучин мин явган алхах монгол хүн ховор шүү. түгжрээд ч хамаагүй машинаараа л явна цаадуул чинь.

0  |  0
Kk(209.165.165.222) 2024 оны 03 сарын 02

гүүрэн замууд олныг бариа малнуудаа. метроноос буугаад ажил гэрлүүгээ 20 гучин мин явган алхах монгол хүн ховор шүү. түгжрээд ч хамаагүй машинаараа л явна цаадуул чинь.

0  |  0
Энм(66.181.161.246) 2024 оны 03 сарын 04

20 км бодоод үздээ төмөр зам тавиад асар өндөр үнээр шүү бас тогоор ажилах вогон хэр хэрэгцээтэй вэ тэр их мөнгөөр хэд хэдэн гүүрэн зам тавхтйн бол хэн ч суухгүй метроноос хавигүй дээр юм шиг санагдахын яармагаас амаглан шүү ккк ёоо

6  |  0
999(59.153.115.45) 2024 оны 03 сарын 04

Дэмжиж бна. Азид метрогүй ганц орон Монгол гээ биздээ. Хойч үедээ метро үлдээх ёстой.

4  |  1
С(103.212.117.93) 2024 оны 03 сарын 04

Худлаа шаагаал ! 8-н жил 240 км зам тавьж чадаагүи ! Агаарын бараг метро барина гэж СБ -н талбаи дээр өчнөөн жил кабин тавьж хошигруулаад төсөл мөсөл зөвлөх үилчилгээ гэж өчнөөн тэрбум авч идээд болил доо !

7  |  0
Top