"Аллагыг илрүүлэхгүй байх хүсэл АН-д 70 хувь, үлдсэн нь МАН-д бий..."

Ч.Үл-Олдох | Zindaa.mn
2024 оны 03 сарын 05

Ардчиллын удирдагч С.Зоригийг хөнөөсөн аймшигт аллага илрэлгүй 26 жил болох гэж байна. Энэ хооронд Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гүйцэтгэгч хэмээн сүр дуулиантай баривчилж, 2017 онд ял оноосон ч 2021 онд “алуурчин биш” хэмээн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Үүнээс өөр алуурчныг олох дорвитой алхам нэг ч хийгдээгүй. Хэрэгт холбогдогчдыг цагаатгаснаар аллагыг илрүүлэх ажил дахин эхэлсэн нь ойлгомжтой.

Тэр нь “...Дэд бүтцийн сайд асан С.Зоригийг амиа алдсаны маргааш буюу 1998 оны аравдугаар сарын 3-нд хуралдсан Засгийн газрын ээлжит бус хуралдааны тэмдэглэлийг улсын нууцаас гаргажээ. Уг шийдвэрийг Засгийн газрын 2024.2.28-нд болсон хуралдаанаас гаргасан байна. Уг тэмдэглэлийг улсын нууцаас гаргах хүсэлтийг ЦЕГ-аас тавьжээ” гэсэн мэдээллээс харагдана.

Өнгөрсөн хугацаанд аллагыг илрүүлэх ажил хэн нэг улстөрч, эсвэл төрийн эрх барьж буй намуудын сонгуулийн шоу болоод өнгөрч байсан удаа олон бий. Тийм биш бол энэ удаа шинэ нөхцөл байдалд дахин авч үзэж байгаа бололтой. Зарим эх сурвалжийн үзэж буйгаар хэрэг болоод илрэлгүй 25-26 жил болсон ч аллага болох үед хамт байсан гэрч амьд, улс төрд хамт явсан хүмүүс бүгд улс төрд одоо ч байгаа. Улс төрөөс холдож чадахгүй байгаа нь магадгүй аллагын хэрэг хэзээ нэгэн цагт илрэх вий гэдгээс болгоомжлон зориуд дарж, дарагдуулж байдаг байж ч болзошгүй гэлцдэг. Тухайн үед болон хожим хэн юу ярьсан, үйл явдал хэрхэн өрнөсөн зэрэг нь түүх болж үлджээ. Бид энэ удаа дээрх мэдээлэлтэй холбогдуулан улстөрч Л.Эрдэнэтуулын ZMS.MN сайтад 2015 онд өгсөн ярилцлагаас уран бүтээлчийн зөвшөөрлийг авсны үндсэн дээр зарим асуулт, хариултыг эшлэн “Улстөрийн санах ой” буландаа онцоллоо.

Л.Эрдэнэтуул бол С.Зориг нартай тухайн үед нэг фракцад харьяалагддаг, хамтран ажиллаж байсан журмын нөхдийн нэг. Жил бүрийн аравдугаар сарын 2 эсвэл түүний төрсөн өдрөөр үргэлж дурсдаг, түүний араас хэвлэлээр байр сууриа илэрхийлдэг байсан ч сүүлийн 10 шахам жил эрүүл мэндийн шалтгаанаар олны өмнө гарч ирээгүй. Хүнд өвчинтэй тэмцэж байгаа, ярих чадваргүй болсон гэсэн мэдээллүүд дуулдах болсон. Түүний эл ярилцлага “С.Зоригийн аллагыг илрүүлэхэд үе үеийн Засгийн газар, УИХ, эрх баригчид санаа тавих ёстой” гэсэн гарчигтайгаар мэдээллийн бусад сайтуудаар гарсан бөгөөд  “...2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсны дараа ажлын хэсгийг татан буулгах алхмууд хүчтэй явж эхэлсэн...”,  “Миний мэдэхийн тэр үеэр тагнуул, цагдаагийн нэгдсэн ажлын хэсгийг салгаж, 2012 оны сонгуулиас хойш бүр юу ч биш болгосон...”, “Д.Дорлигжавыг ерөнхий прокурор болсноос хойш С.Зоригийн аллагын хэргийг хаах хэрэгтэй гэхчлэн хачин мэдээллүүд дуулдаж эхэлсэн...”, “...Хэрэг гардаг 1998 оны аравдугаар сарын 2-ны тэр орой түргэн, цагдаа руу ярихаас өмнө үл мэдэгдэх нэг нөхөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах албан газар руу С.Зориг алагдчихлаа гэж утсаар ярьсан байдаг...”, “С.Баярт маш их мэдээлэл бий” гэх мэтээр байр сууриа илэрхийлж байжээ.

 

Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсны дараа Ажлын хэсгийг татан буулгах алхмууд хүчтэй явсан...

 

-1998 онд хэрэг гарсны дараа ажлын хэсгүүд ямар бүтэцтэй гарч байсан юм бол?

-Эрүүгийн хэрэг учраас Эрүүгийн цагдаа дээр ажлын хэсэг төвлөрч байсан. Улстөрийн зүтгэлтний амь нас хохирсон учраас улс төрийн сэжүүртэй байж болзошгүй гээд ТЕГ ч гэсэн ажлын хэсэг байгуулагдсан. Хоорондоо уялдаатай ажиллаж байсан. Энэ ажилд нь хяналт тавихын тулд УИХ дээр ажлын хэсэг гарсан. Тэр ажлын хэсгийг тухайн үед УИХ-ын гишүүнээр ажиллаж байсан Төмөр-Очирын Эрдэнэбилэг ахалсан. Орчин үеийн залуус мэдэхгүй байх. 1960-аад онд Д.Төмөр-Очир гэж Монголын төр, нийгмийн зүтгэлтэн байсан. Ц.Лоохууз нартай хамт хэлмэгдэж, Дарханд нутаг заагдан тэнд амьдарч байхдаа 1985 оны аравдугаар сарын 2-нд гэртээ бусдын гарт амь насаа алдсан. Тэр мөн л зэрлэг аллага байсан. Талийгаачийн зээ хүү АН-ын гишүүн Т.Эрдэнэбилэг тухайн үед С.Зориг агсны амийг хөнөөсөн тэр хэргийг илрүүлэх УИХ-ын ажлын хэсгийг ахалж байлаа. Одоо бол улс төрөөс хөндийрсөн л дөө.

Ямартай ч тэр үед ажлын хэсгүүд ийм байдалтай байгуулагдан ажиллаж байгаад 2000 оноос МАХН үнэмлэхүй ялалт байгуулж, Н.Энхбаяр Ерөнхий сайд болохдоо ажлын хэсгүүдийг нэгтгэн нэг том нэгдмэл ажлын хэсэг байгуулах санаачилга гарсан. Тэр дагуу хамтарсан ажлын хэсэг байгуулагдан дөрвөн  жил ажилласан. Харин 2004 онд холимог Засгийн газар тогтох үед ажлын хэсгүүд юу болж байгаа нь тодорхойгүй болсон. Ингээд 2009 онд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгч болсны дараа ажлын хэсгийг татан буулгах алхмууд хүчтэй явж эхэлсэн. Миний мэдэхийн тэр үеэр тагнуул, цагдаагийн нэгдсэн ажлын хэсгийг салгаж, 2012 оны сонгуулиас хойш бүр юу ч биш болж, Д.Дорлигжавыг ерөнхий прокурор болсноос хойш С.Зоригийн аллагын хэргийг хаах хэрэгтэй гэхчлэн хачин мэдээллүүд дуулдаж эхэлсэн.  Одоо ажлын хэсгүүд ямархуу байгаа, хаана төвлөрч байгаа нь тодорхой биш байгаа. Гэтэл үүний ард өнөөдрийг хүртэл хариулт нэхсэн, шаардсан зүйлүүд байгаад байна.

-Зүгээр нэг хэрэг биш, Монгол Улсын сайд, тэр тусмаа өнөө маргаашгүй Ерөнхий сайд болж болзошгүй байсан хүн шүү дээ, тухайн үед?

-Тийм хүний амь насыг бүрэлгэсэн гэдэг утгаар үе үеийн Засгийн газар, эрх баригчид хэргийн илрүүлэлтийн явцад бүр онцгой анхаарах ёстой. Нийгэмд эргэлзээ төрүүлэхгүйгээр мөрдөн байцаах ажиллагааг явуулах нь маш чухал.

-Би ярилцлагынхаа эхэнд хэлсэн. Түүний тухай дуугардаг хүн цөөрсөн. Гэтэл түүний нөхөд төр, засгийн эрхэнд ажиллаж байгаа шүү дээ?

-Энэ л эмгэнэлтэй байна. Нөхөд нь дуугүй сууж байхад ОУПХ гэдэг олон улсын байгууллага ирээд эрэл сурал болж байна шүү дээ, Монголд. Би түүний тухай алданг ононг дуугардагийн хувьд энэ байдлаас ичсэн. Өдөр болгон ярихгүй ч гэлээ би цэл залуухан 36 настай С.Зориг амь насаа алдсан тэр хэрэг одоо болтол илрээгүй байгааг ямагт санаж явдаг. Тиймээс энэ талаар надтай уулзах, мөн тэр асуудлаар ямар нэгэн шинэ сэжүүр гарах бүр араас нь хөөцөлдөж явдаг. Учрыг нь гаргах сан гэж хүсдэг. Гэхдээ хувийн журмаар шүү дээ. Жишээ нь, саяхан нэг зүйлийг олж мэдсэн.

Хэрэг гардаг 1998 оны аравдугаар сарын 2-ны тэр орой түргэн, цагдаа руу ярихаас өмнө үл мэдэгдэх нэг нөхөр Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах албан газар руу С.Зориг алагдчихлаа гэж утсаар ярьсан байдаг. Тэрийг олж тогтоож мөрөөр нь ажиллаж байсан хүмүүс мөн тухайн үедээ цагдаагаас халагдаж байсан.

Өөрөөр хэлбэл, мөрдөн шалгах явцад олон дахин ажлын хэсэг, мөрдөн байцаагч нар солигдсон зэрэг бантан болсон. Түүний гай хэрэг илрэхгүй байгаад байна. уг нь хэргийн сэжүүрийг бүгд гаргачихсан юм билээ. Би тагнуул, цагдаад ажиллаж байгаад ажиллахаа больсон олон хүнтэй уулзаж, ярьж үзсэн. Бүх мэдээллийг төвлөрүүлэх нэгдсэн газар байдаггүй. Төвлөрүүлье гэтэл тэр газар нь нөгөө мэдээллээ яаж ашиглах гэж байгаа нь тодорхойгүй. Гэхдээ миний олж харж байгаагаар үндсэн таамагт хэн алчихав, юу болчихов гэдэг бүдүүн баараг ч болтугай зураг Монголын тусгай албад дээр байдаг. Ер нь бол тэнд ажилладаг хүмүүс, хэрэгтэй ойр ажиллаж байсан хүмүүсийн хүрээнд байгаа юм байна лээ шүү.

 

Санжийн баярт Нарийн мэдээллүүд байгаа

 

-Яагаад гаргаж ирдэггүй юм бол...?

 -Тэр харин тусдаа асуудал байх. Хэн нэгний, хэсэг хүний улс төрийн эрх ашиг хөндөгдөх гээд байдаг. Тодорхой нэрс дурдагдах гээд байдаг. С.Зориг агсны гэрээс авсан чухал эд мөрийн баримтуудад хайнга хандсан байдаг. Хэдэн үс олдсон гэдэг, тэр нь ямар нөхцөлд хаана хадгалагдаж байгаа нь бүү мэд. Магадгүй солигдсон ч байж мэдэхээр. Бас тэр Э.Бат-Үүлийн малгай байна. Энэ олон жилийн турш энэ хэргийн илрүүлэлтийг саармагжуулж, ямар нэгэн байдлаар төөрөгдүүлсэн гол эзэд төрд байна.

-Хэн?

-Шуудхан хэлэхэд, 70 хувь нь АН-д, үлдсэн хувь нь МАН-д байгаа. Тиймээс улстөрийн дээд тогоонд чанагдаж буй хүмүүсийн С.Зоригийн аллагын хэргийг илрүүлэх хүсэл сонирхол буурсан. Зүгээр мөрдөн шалгах явцад гэхэд л өөрсдийнх нь маш олон “но” илрэх учраас тэр. Тэгэхээр тэдэнд хэргийг илрүүлэх сонирхол байхгүй. Санжийн Баярт ч байхгүй.

-Яагаад Санжийн Баяр гэж?

-Түүнд маш нарийн мэдээллүүд байгаа. Тэрийгээ ч мэдэж байгаа. Энэ хэрэг яагаад ийм болчихов гэдгийг ч мэдэж байгаа. Гэтэл энэ дээр тэр хүмүүс өнөөг хүртэл дуугарахгүй байгаа нь  харамсалтай бөгөөд сэжигтэй үйл явдал.

 

Нэг хүний орхисон малгай эргэлзээ төрүүлдэг

 

 -Цаашид итгэл байна уу?

 -Ямартай ч бүхэл бүтэн нэг үе гарч ирж байна. Ардчилсан намд С.Зоригийн аллагын хэргийг илрүүлэх, зөв голдрилд оруулахгүй байх сонирхол мэдээж Ц.Элбэгдорж, Э.Бат-Үүл тэргүүтэй оройных нь фракциудад байгаа. Сүүлийн үед буюу 1998 оноос хойш АН-д орж ирсэн шинэ  хүмүүс өөр байж магадгүй. Гэхдээ л С.Зоригийн аллагын хэргийг нохойн замаар оруулах улс төрийн сонирхол бараг бүгдэд нь бий болчихсон...

-Уг нь гэрчтэй хэрэг илэрдэг гэлцдэг юм билээ, хууль хяналтынхан?

-Хувийн мөрдөгчтэй болох, полиграф буюу хүний ярьж байгааг худал, үнэн болохыг тогтоогч машиныг ашиглах тухай хуультай болмоор байгаа юм. Үүнийг хийгээд өгөөч, энэ тохиолдолд ахиц гарч магадгүй гэж үзэж байгаа юм. Бас нэг сонин зүйлийг хэлэхэд, алуурчин хэргийн газар руу эргэж очдог гэж нэг үг байдаг. Детектив зохиолд ч энэ тухай олонтаа гардаг. Тэр үүднээс харж байхад нэг хүний орхисон малгайны асуудал бас их эргэлзээ төрүүлдэг юм шүү.

Сэтгэгдэл ( 20 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зо(124.158.111.240) 2024 оны 03 сарын 20

лбгдрж батүүл баяр дорлигжав хурц нар мэдэж байгаа, тэд гар хөлүүдээрээ Чимгээ Содномдорж гэсэн хүмүүст үүрүүлж хаахыг оролдсон байдаг, хужаа эрдэнэбат тэргүүтэй атг прокурорын тодорхой хүмүүс бас мэдэж байгаа

0  |  0
ZOCHIN(188.156.90.56) 2024 оны 03 сарын 06

UMHII HYTAD ELBEGDORJ, SALGA HUDALCH,HULGAICH, ALUURCHIN C.ERDENIIN BATUUL ALSAN NI HAMGIIN UNEN. ELBEGDORJ BATUUL HOYOR ”””HONINII ARIS NUMURSUN ALUURCHID MUNUUS MUN. ELBEGDORJ,BATUUL HOYORIIG HAMGIIN UHLIIN MUUGAAR UHEEREI GEJ HUSII. ALUUTCHID,ALUURCHID.

0  |  0
Зочин(66.181.189.60) 2024 оны 03 сарын 05

Хууль зүйн сайд олон жил хийсэн хүн л асуудалд идэвхтэй оролцдог ш дээ. Мэнгэтэй.

0  |  0
zochin(98.214.171.138) 2024 оны 03 сарын 05

elbegdorj

0  |  0
С.З(59.153.113.178) 2024 оны 03 сарын 05

ЭРДЭНЭТИЙН АЛДАРТ Ш.О АЛЛАГЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ! МАН - ЫН НЭР ХҮНДЭД ЦӨВТЭЙ НЭРЭЭР Ц.Н НАРЫН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛ БҮХИЙ Л АРГА ЧАРГААР ХААЦАЙЛСААР ИРСЭН !!!

0  |  0
666(66.181.191.134) 2024 оны 03 сарын 05

Энэ тархи угаалт биш. Юу гэж ийм юмаар тоглож байх вэ? Хурандаа мөрөн нэш удаа би илэрүүлнэ гэж их хуралд гарсан. Таг болсон. Бараг амь насаа аддар шахсан гэж дуулсан. Тэгээд таг болсон хар н түүнд баримт байсан. Одоо мэдэхгүй. Элбэгдорж батүүл 2 алсан. \n

0  |  0
Зочин(139.5.218.204) 2024 оны 03 сарын 05

Ээлжит тархи угаалт, хүний нэр барьж, хуурамч үг яриагаар баримт нотолгоо болгосон ёстой түүхий бантан гэдэг чинь энэ байна. Юуг яаж жигнээд 70% АН, 30%МАН болгов. Хайрцагласан сэтгэхүйтэй иргэдийг энэ тоонд итгэнэ гэж тооцоолоод, энэхүү захиалгат зүйлийг бичжээ. Нөгөө шалгадаг, хутган үймүүлэгчдийг илрүүлдэг байгууллага нь үүнийг анхааралдаа авч, олон түмнийг төөрөгдүүлэхгүй байвал сайнсан.

0  |  0
зочин(66.181.179.125) 2024 оны 03 сарын 05

МАН н ээлжит тархи угаалт. Ардчиллаас хойш 34 жилийн 28 жил, сүүлийн 8 жил төр барьсан МАН өөрийн мэдээллийн хэрэгслүүд ашиглан тархи угаалт хийж бна

0  |  1
Зочин(66.181.185.90) 2024 оны 03 сарын 05

Хэргийг хаана гэдэг эсвэл Чимгээ Содномдаржаа Амгаланбаатар нарыг золиос болгож хаах сонирхолтой зохион байгуулсан хүмүүс гол хэрэгтэнүүд . Ойлгожтой шүү дээ . Шаравдоржийн бичсэн номыг Монголчууд бүгд уншцгаа Ийм их аюул үргэлж дэргэ байж байдгийг үргэлж санаж яв. Монголын минь ард түмэн

1  |  0
Зүчи(103.57.93.180) 2024 оны 03 сарын 20

Элбэгдорж, Бат-Үүл, Баяр нарын хүрээнд л энэхүү аллага холбоотой байх. Эд нар бсан цагт илрэхгүй биз. Тэд бүгд л Ернхий сайдын албан тушаалд шунасан улс. Цаг хугацааны эрхээр бүгд л ернхий сайдууд болцгоосон улс. Тэд бүгд цагтаа хууль хүчнийхнийг атгаж бсан. Гадаад руу гарсан нөхөр /малыш гэх/ зах зухаас нь хэлж байсныг Со ярьдаг юм билээ. Цаг хугацаа өнгөрсөн ч ард түмэн мартаагүй ой тойнд нь үлдсэн.....

2  |  0
S(59.153.115.48) 2024 оны 03 сарын 05

SEKSEER TAICHI80955877

0  |  0
Сонин(49.0.138.195) 2024 оны 03 сарын 05

Булган ядаж үхэхээсээ өмнө хэргийн эзнийг хэлэх байлгүй! Тэгэхгүй бол ямар тамд унах бол?

1  |  0
E(202.9.40.185) 2024 оны 03 сарын 05

hovdiin must sumiin haryat baasanjav hogiin hulgaich 25r baaziin adagiin hulgaich baasanjav avtokambinatiin buzar hulgaich baasanjav

0  |  0
Санамж(66.181.191.134) 2024 оны 03 сарын 06

Элбэгдорж зхиалж баьүүл гүйцэтгсэн. АНамыг дахиж бүү гарга. ... маргааш нь иалбай дээр батүүл энэ хэрэг МАХНамд ямарч хамаагүй хэмээн орилж хашгирч байсаныг бюби огт мартаж чададаггүй юм. Хачин юм шүү!!

2  |  0
Бат инженер(119.40.103.6) 2024 оны 03 сарын 05

Эсрэгээр МАН--д 70% АН-д 10%, Оростод 20% бий

1  |  3
S(59.153.115.48) 2024 оны 03 сарын 05

ANYSDN80955877

0  |  0
7(66.181.160.9) 2024 оны 03 сарын 05

элбэгдорж батүүл баяр оюунгэрэл эрдэнэ мэтийн сэгнүүдийн хийсэн хэрэг гэдэг нь энэ олон жилд тодорхой харагдаж байна

1  |  0
Зангараг(139.5.218.164) 2024 оны 03 сарын 05

МАНАН д ямар ч лидер байдаггүй, боловсрн хүчин огт байхгүй яагаад гэвэл үйлдвэрүүдийг устгасан гарууд. Тэдэнд юу байдаг вэ гэвэл зөвхөн хулгайчид, мөнгө хүүлэгчид, хоосон амлагчид, худлаа мэдэмхийрэгчид, хөрсгүй цэцэрхэгчид, чалчигчид л байдаг. Ийм хүмүүс бол монголын эрх ашгийг хөсөр хаядаг .

0  |  0
Зочин(49.0.138.195) 2024 оны 03 сарын 05

Элбэгдорж хамгийн их баярласан харагдаж байсан. Бат- Үүл дараагийнх нь гэдэг нь Бат- Үүл өөрөө зааж өгсөн үг!!!\n

2  |  0
1(202.21.107.51) 2024 оны 03 сарын 05

ed nariin togloom um bhda

0  |  0
Top