Нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх талаар ярилцлаа

Автор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 14

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өчигдөр /2024.03.13/ Бүгд Найрамдах Беларусь Улсын Аж үйлдвэрийн дэд сайд Ефимов Александр Владимирович, Бүгд Найрамдах Беларусь Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд Горелик Дмитрий Николаевич тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. Уулзалтын үеэр нийтийн тээврийн төрөл, хүртээмжийг нэмэгдүүлэх, Улаанбаатар хот дахь лифтнүүдийг шинэчлэн сайжруулах талаар санал солилцов.

 

 

Монгол Улс Бүгд Найрамдах Беларусь Улстай 1992 онд  дипломат харилцаа тогтоосон. Түүнчлэн, “Монгол Улсын нийслэл Улаанбаатар хот, Бүгд Найрамдах Беларусь Улсын нийслэл Минск хотын хооронд найрсаг харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хэлэлцээр”-ийг 2020 онд байгуулсан юм.

 

 

Дэлхийн томоохон хотуудад тулгардаг асуудлууд Улаанбаатар хотод тулгамдах болсон тул төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд гадаад, дотоодын түншүүдтэй хамтран ажиллах шаардлагатай байгааг Хотын дарга Х.Нямбаатар онцолсон юм. Харин Бүгд Найрамдах Беларусь Улсын төлөөлөгчдийн зүгээс хоёр талын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийллээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top