Метроны зөвлөх үйлчилгээний тендерт 20 компани оролцжээ

Автор | Zindaa.mn
2024 оны 03 сарын 18

 

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн шалгаруулалтыг хоёр үе шаттай зохион байгуулж буй. Энэ хүрээнд Нийслэлийн Худалдан авах ажиллагааны газраас 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр НХААГ/20240103208 дугаартай нэгдүгээр үе шатны шалгаруулалтыг зарласан.

Тэгвэл нэгдүгээр шатны тендер шалгаруулалт өнөөдөр буюу 2024 оны гуравдугаар сарын 18-ны 11:00 цагт хаагдлаа. Нэгдүгээр шатанд www.tender.gov.mn цахим системээр дамжуулан 20 компани саналаа ирүүлсэн байна. Уг компаниудын техникийн шийдлийг судалж, шаардлагатай бол сонирхогч этгээдээс тодруулга авсны үндсэн дээр тендер шалгаруулалтын баримт бичгийг эцэслэн боловсруулж, тендерт оролцсон этгээдэд хүргүүлснээр хоёрдугаар дугаар шатны сонгон шалгаруулалтыг эхлүүлэх юм.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Эгэл(66.181.161.236) 2024 оны 03 сарын 18

Дэм дэрэндээ гэдэг, зөвхөн мэтрогоор бүхнийг шийднэ гэж хэн ч хэлээгүй байна.Байнга бусдыг гоочилж ,их мэддэг дүр үзүүлж байдаг мөртлөө өөрөө юу ч хийдэггүй новшийн зангаа тат!

0  |  0
иргэн(66.181.182.247) 2024 оны 03 сарын 19

ганц шугамтай метро бариад түгжрэл бууруулна гэвэл үлгэрийн далай

2  |  0
Top