Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх олон улсын нээлттэй тендерийн сонгон шалгаруулалтыг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар хоёр үе шаттай зохион байгуулж байна. Тендер шалгаруулалтын нэгдүгээр үе шатыг 2024 оны хоёрдугаар сарын 29-ний өдөр зарлаж, гуравдугаар сарын 18-ны өдөр сонирхогч этгээдээс ирүүлсэн техникийн саналыг хүлээн авч дууссан бөгөөд одоогоор техникийн шийдлийг судалж, тендерийн баримт бичгийг эцэслэн боловсруулж байна.
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульд зааснаар тендер шалгаруулалтад оролцох саналаа ирүүлсэн 20 компанид хоёрдугаар үе шатанд оролцох урилгыг хүргүүлнэ.
Хоёрдугаар үе шатны сонгон шалгаруулалтад шалгарсан компани нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээг үзүүлэх юм. Мөн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулахад дэмжлэг үзүүлж, төслийн урьдчилсан ТЭЗҮ-г шинэчлэх, төслийн бүх үе шатанд гүйцэтгэгчийн гүйцэтгэлийн чанар, стандартын шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьж, шаардлагатай боловсон хүчнийг бэлтгэж ажиллана.
Сэтгэгдэл ( 3 )
Нямбаагаас асууя дараагийн дарга чинь метроны ажлыг үргэлжлүүлэх нь тодорхой юу ингэсгээд хаяад алга болчих юм шигээ
Метро гэж байхаар давхар гүүрэн зам баривал зүгээрдээ!!!
ганцхан шугамтай түүнийх нь зургаахан км газар доогуур гэсэн биз дээ , өчүүхэн жижигхэн метро барих гэж байж бөөн сүр дуулиан болгох юм аа, ганц шугамтай метро бариад түгжрэл бууруулна гэвэл үлгэрийн далай