Огцом үнэд орсон хөлбөмбөгчдийг тодруулжээ

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 02

“Манчестер Юнайтед” клубийн хагас хамгаалагч Кобби Майну 2024 онд огцом үнэд орсон хөлбөмбөгчөөр тодорчээ.

“Transfermarkt” үнэд орсон болон үнээ алдсан хөлбөмбөгчдийн жагсаалтыг нийтэлжээ. Нэг жилийн хугацаанд Майнгийн үнэлгээ 29 сая еврогоор нэмэгдсэн жагсаалтын хоёрт бичигдсэн “Барселона” клубийн 17 настай хамгаалагч Пау Кубарсигийн зах зээлийн үнэлгээ 25 сая ам.еврод хүрээд байна. Жагсаалтын гуравт мөн хоёр сая еврогоос 25 сая еврогийн үнэд хүрсэн “Байерн” клубийн 19 настай хагас хамгаалагч Александр Павлович бичигджээ. Харин “Байерн” клубийн хамгаалагч Йозуха Киммих 75 сая еврогоос 60 сая евро болж, үнэлгээ нь буурсан байна.

Хамгийн өндөр үнэлгээтэй тоглогчдыг Эрлинг Хааланд, Жуд Беллингем, Килиан Мбаппе нар тэргүүлсээр байна. Тэдний үнэлгээ нь 180 сая орчим евро.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.167.4) 2024 оны 04 сарын 02

Тэгээд Хааландын оронд Сакагийн зургийг тавьдаг нь яаж байгаа юм бэ, арсеналын панатын хийдэл үү, кк

0  |  0
Top