Үе тэнгийнхний гадуурхал ХЭРЭГТЭН болох, АМИА ХОРЛОХОД хүргэдэг

2024 оны 04 сарын 05

Сургууль, аливаа байгууллага, хамт олны орчинд гадуурхал, дарамтад өртөх нь хүнийг сэтгэлзүйгээр нь асар их хохироож, бие болоод сэтгэлзүйн насан туршийн гэмтэл учруулж байна.

Дарамтанд байгаа хүн өөртөө итгэх итгэлээ алдаж, ганцаардаж, аажмаар сэтгэл гутралд орсоор эцэст нь амиа хорлох, гэмт хэрэгт орооцолдох зэргээр хохирдог.

Монгол Улс амиа хорлолтоор дэлхийд гуравдугаар байрт жагсаж байна. Гадуурхал, дарамтанд өртөж буй хүний зан төлөв өөрчлөгдөж, гутарч, амьдрах хүсэлгүй болж, амиа хорлох тохиолдол бий. Иймээс сургуулийн орчинд ажиллаж байгаа албан хаагчид болон оюутан, сурагчид дээрэлхэлтийг харсан бол заавал мэдээлэх хэрэгтэй байна.

Эцэг, эхчүүд юуг анхаарах вэ?

Хүүхдүүддээ бусдын ялгаатай байдлыг хүлээн зөвшөөрөхийг сургах, ярилцах, хэлж өгөх

Хов зөөж болдоггүй, эрэгтэй хүүхэд тэсвэртэй байх хэрэгтэй, том хүний өөдөөс юм хэлж болохгүй, хариутай бол бариутай зэрэг хандлага нь аливаа хүчирхийлэл нэмэгдэхэд нөлөөлдөг учир хүүхдэдээ ямар нэг дарамтанд өртсөн үедээ хэн нэгэнд хэлэх, холбогдох байгууллагад хандах зэргийг хэлж өгөх

Өөрийн аюулгүй, эрүүл орчинд сурч боловсрох эрхээ хамгаалахыг хүүхдүүддээ хэлж өгөх, сургах

Дээрэлхэлтийн хэлбэрүүд

Үгээр дээрэлхэх, дарамтлах /гадна төрх, хэлсэн зүйлийг нь шоглох, дооглох, хараалын үгээр доромжлох/

Гэмтэл учруулна гэж сүрдүүлэх

Бэлгийн дарамтын шинжтэй үг хэллэг хэлэх

Бие махбодын дээрэлхэлт, цохих, өшиглөх, чимхэх, түлхэх, бүдрүүлж унагаах

Бусдын эд зүйлсийг булааж авах, эвдэх

Бүдүүлэг дохио, зангаа харуулах

Харилцаанд үүсэх дээрэлхэлт, санаатайгаар гадуурхах

Бусад хүүхдэд хэн нэгэнтэй битгий найзлаарай гэж хэлэх, ятгах

Бусдын талаар цуу яриа тараах

Олны өмнө бусдыг ичгэвтэр байдалд оруулах

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.32.48) 2024 оны 04 сарын 06

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0

Зангараг(66.181.177.182) 2024 оны 04 сарын 06

Дуучин Мишээл дарамтанд амьдарч амиа хорлох бодол төрж байсан тухайгаа мэдээлсэн байна. Дарамтлагчид нь Чинбат, Сарнай гэсэн тал бөөртэй гэр бүлийн хүмүүс юм байна, шалгачихад илүүдэхгүй.

0  |  0
ит(103.212.118.74) 2024 оны 04 сарын 05

том жижиггүй хов ярьж түүгээрээ бусдыг дүгнэдэг уураг тархигүй хүмүүс бол монголчууд

0  |  0
Зочин(66.181.191.10) 2024 оны 04 сарын 05

Угаасаа монголчуудын зан. Монголчуудын ялгаварлах өвчинг өөрчилж чадахгүй байхаа.

1  |  0
Top