БНСУ-ын УИХ-ын сонгууль энэ сарын 10-ны өдөр зохион байгуулагдах гэж байгаа билээ. Сонгуулийн санал авах 40 орчим байранд тагнуулын камер суурилуулсан хэрэгт сэжиглэгдэж буй 40 гаруй насны юүтүбэрийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн прокурорт шилжүүлсэн тухай албаныхан мэдээлжээ.
Сэжигтэн Сөүл, Бусан, Дэгү, Кёнги хотуудад байрлах санал авах байранд байрлуулсан ба сонгуулийн явц хэрхэн явагдаж байгааг бүхлээр нь харж болохуйц байдлаар байрлуулсан аж. Цагдаа нар сэжигтний байрлуулсан болохоо хүлээн зөвшөөрсөн ихэнх камерыг олж илрүүлсэн байна.
Түүнд хууль бусаар нэвтэрсэн, харилцаа холбооны нууцыг зөрчсөн гэх үндэслэлээр хэрэг үүсгээд байгаа аж. Сэжигтэн байцаалт өгөх явцдаа Үндэсний сонгуулийн хороо ирцийн хувь хэмжээг хэрхэн хувиргаж байгааг хянах хүсэлтэй байсан тухайгаа дурдсан байна. Тэрээр 2022 онд Ерөнхийлөгчийн сонгууль болон бусад сонгуулийн урьдчилсан санал хураалтын байранд камер суурилуулж байсан болох нь мөн тогтоогджээ.
Цагдаа нар дээрх камеруудыг хамтран суурилуулсан байж болзошгүй хоёр эрэгтэйг мөн баривчилжээ.
Сэтгэгдэл ( 1 )
Кёнги хот биш муж