Г.Ганжаргал эмчийн амийг хохироосон хэргийг ЯАРАЛТАЙ ШИЙДВЭРЛЭЖ өгөхийг хүслээ

Автор | Zindaa.mn
2024 оны 04 сарын 08

Иргэн Г.Ганжаргалын амь насыг хохироосон гэмт хэргийг яаралтай шийдвэрлүүлэх талаар төр засагт хандаж байгаа тухайгаа ар гэрийнхэн нь мэдээлэл өглөө.

Монгол Улсын зөвлөх эмч, анагаах ухааны доктор Г.Ганжаргал нь 2022 оны долоодугаар сард “Хасу шивэрт” рашаан сувиллын 401 тоот өрөөний тагтнаас унасан байдалтайгаар амь насаа алдсан юм.

Болсон явдлыг талийгаачийн ар гэр, ойр дотныхон зохион байгуулалттай аллага гэж үзэж байгаагаа мэдээлсээр ирсэн билээ. Тэд энэ удаад ч “Цогцсыг хөл хэсгээс чирэх үед үүсэх хувцас дээшээ сөхөгдөх, өмд дээшээ сөхөгдөх зэрэг байдал үүссэн байсан. “Цогцсыг чирсэн нь илэрхий, цээж, хүйсний дээр зулгаралтай, баруун тохой, шуу зэрэгт мөн зулгаралтай, баруун мөрний ард хэсэгт зэрэгцээ зураасан зулгаралтууд байгаа зэрэг нь цогцос нэг талаараа унаагүйг, бүх газраа гэмтэлтэй байгааг илтгэж байна” хэмээн манекен дээр зааж, тайлбарлалаа.

Ар гэр нь мөн “Талийгаачийн гуянд нидрэгдсэн олон зургаралт байгаа зэрэг нь чирэх үед үүссэн гэмтэл байж болзошгүй. Түүнийг аль нэг газарт нь цохиж амийг нь бүрэлгээд, чирч өөр газарт аваачиж тавьсан байх бүрэн боломжтой гэж үзэж байна. Толгойн хэсэгт олон гэмтэл байсан. Амийг нь хохироосон нь илт шинж тэмдэгүүд байхад яагаад өндрөөс унаж амиа алдсан гэж дүгнэж байгаа юм бэ. Шинжээч нар минь энэ асуудлыг үнэн зөвөөр нь шийдэж өгөөч. Бидэнд хангалттай баримтууд байгаа” гэсэн юм.

ВИДЕО ҮЗЭХ: 

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.187.60) 2025 оны 09 сарын 07

Хохирогчын эхнэрийн гомдол эзэндээ хүрсэн үү. Мөрдөгч бүүвэйбаатар шударгаар мөрдөн байцаах албаны дарга болсон эсэхийг прокуророос шалгаж хуулын цоорхойг нөхөмөөр юм

0  |  0
Зочин(202.126.88.105) 2025 оны 09 сарын 02

Санаа муут яван хатна

0  |  0
Зочин(202.126.88.105) 2025 оны 09 сарын 02

Хүний бодлыг философийн онолоор бол унших боломжтой ч далд урамсартаа юу бодож байгааг унших боломжгүй

0  |  0
Зочин(66.181.183.243) 2025 оны 08 сарын 27

Хэргийг илрүүлэхэд философийн днк-д итгэдэггүй онол саад болно. Хэргийн нотлох баримтад хүний мэдрэхүйн хөгжил чухал .

0  |  0
г(202.179.26.150) 2025 оны 03 сарын 13

Талийгаачийэ эхнэр шантрахгүй тууштай явж байгаа нь зөв шүү.

1  |  0
иргэн(103.57.94.104) 2025 оны 03 сарын 13

МӨНГӨТЭЙ ТАНИЛ ТАЛТАЙ НОВШНУУД НЬ ХОЖДОГ ХОГИЙН НИЙГЭМД БИД АМЬДАРЧ БАЙНА ДАА

2  |  0
Top