Замын хөдөлгөөний түгжрэл, ачааллыг бууруулах талаар авах зарим арга хэмжээний тухай Нийслэлийн Засаг даргын 2023 оны А/181 тоот захирамжаар Зайсан тойрууг нэг чигийн хөдөлгөөнтэй болгох зохицуулалт хийсэн. Уг зохицуулалтыг хийснээр Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүрний хойноос урагш чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 44 хувь, Наадамчдын зам, Яармагийн гүүрний баруунаас зүүн чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 37 хувь, Энхтайваны өргөн чөлөө, МУБИС-ийн баруун урд уулзварын зүүнээс баруун чиглэх хөдөлгөөний нэвтрүүлэх чадвар 28 хувиар тус тус нэмэгдсэн юм.
Түүнчлэн Туул голын гүүрний өргөтгөлийн барилгын ажил дуусаж, ашиглалтад орохын өмнөх болон дараах үеийг харьцуулан үзэхэд оргил ачааллын үед 120 мянгатын уулзварын нэвтрүүлэх чадвар 10.5 хувиар нэмэгдсэн үзүүлэлт гарсан.
Харин 2024 оны гуравдугаар сарын 27-нд “Зайсан холбоо” байгууллагаас “Зайсан тойруугийн замын хөдөлгөөний зохион байгуулалтыг өөрчлөх тухай” А/0321 тоот албан бичгийг Замын хөдөлгөөний удирдлагын төвд хүргүүлжээ. Уг албан бичигт Зайсан тойрууг нэг чигийн урсгалтай болгосноор Хан-Уул дүүргийн 11, 22 дугаар хорооны 20,000 байнгын оршин суугчийн эрүүл аюулгүй орчинд амьдрах эрх болон үйл ажиллагаа явуулж байгаа 1,000 гаруй аж ахуй нэгжийн үйлчилгээнд хүндрэл учруулж байгаа тул иргэдийн эрх ашгийг хамгаалж, нэг чигийн хөдөлгөөнтэй болгосон шийдвэрийг цуцлан, хуучин байдалд оруулахыг хүссэн байна.
Тухайн хүсэлтийн дагуу Зайсан тойруугийн хөдөлгөөнийг хуучин зохицуулалтад нь оруулбал оройн оргил ачааллын цагаар хотын төвөөс гадагшлах хөдөлгөөнд сөрөг нөлөө үзүүлж, Зайсангийн зам, Чингисийн өргөн чөлөө, Энхтайваны гүүр, Энхтайваны өргөн чөлөө, Дүнжингаравын зам зэрэг гудамж, замуудад хөдөлгөөний ачаалал үүсэх юм. Мөн ХААИС-ийн уулзварын гэрлэн дохионы горим дөрвөн үетэй болж, хүлээлтийн хугацаа нэмэгдэн, Нисэх, Яармаг талаас ирэх хөдөлгөөний ачаалал ихсэж, зүүнээс баруун тийш чиглэх түгжрэлийн урт 1 цагт 5.3 км-р нэмэгдэнэ.
Иймд Зайсан тойруугийн нэг чигийн хөдөлгөөнийг хуучин хэвд нь оруулах эсэх асуудлаар олон нийтээс нээлттэй санал авч байна.
Иргэн та https://vote.ulaanbaatar.mn/citizen/survey холбоосоор нэвтрэн санал өгөх боломжтой.
Сэтгэгдэл ( 4 )
Монголын иргэд мунхаг учраас нэг жижиг орон зайд шахцалдан амьдарч байна. Хөдөөнийхөн нутаг оронруугаа буцаж гэртээ харихгүй бол түгжрэл байсаар байна. Тэднээс санал авах хэрэггүй, 34 жил коммунист намыг сонгодог шиг юм болно,
Уг нь тойрдог нь л оркуудад таалагдахгүй байгаа болохоос биш сайхан урсчихдаг шүү дээ. Одоо өөрчлөөд хэсэг түгжрээд үзье л дээ. Харин буцаагаад өнөөдрийн энэ тойрдогоо тойрч зогсолтгүй урсвал зүгээр байна аа.
Юун 44, 37, 28, 10 хувь бэ? Тийм бол түгжрэл байхгүй болчихсон юм биш үү. Худлаа тоо бичиж, байгаа юмыг ашиглалтүй болгож зохиомол түгжрэл үүсгэхээ зогсоо л доо. Энх тайвны гүүрний зүүн хойдох хаалт, Замын цагдаагийн зүүн талын хаалт, Гурвалжингийн гүүрнээс урагшаа яваад 3-р станц руу зүүн эргэдэг уулзварын хаалт гэсэн 3 хаалтыг авч хаяж хуучнаар нь болгох хэрэгтэй. Оргил ачааллын үед 120 мянгатын уулзварын нэвтрүүлэх чадвар 10.5 хувиар нэмэгдсэн гэдэг чинь нэг чигийн хөдөлгөөнтэй болгосоноос биш гүүрний өргөтгөл дууссанаас л болж нэмэгдсэн хэрэг шүү дээ. 1 юмыг өөрчлөхөөрөө мартчих юм.
түгжрэл нь буурсан юм бол хэн дуртай ТББ ын худал үнэн мэдэгдэхгүй тоо баримттай бичиг ирсэнээр цуцлах бол утгагүй шүү. шийдвэрээ барьж ажиллаач, наад хүсэлтэнд дурдсан нь хир бодитой гндгийг судлаа юу: ийм л төртэй болчихоод байгаа юм даа.