Эрдэнэт үйлдвэрийг атгаж явсан хоёр эрхмийн халз тулаан эхлэв үү

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 23

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүун Х.Наранхүүгийн бурэн эрхийг түдгэлзүулэх асуудлаар Д.Дэмбэрэл даргад албан бичиг илгээх нь. АТГ-аас уулын баяжуулах "Эрдэнэт" үйлдвэрээс завшсан байх магадлалтай хэмээн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. УИХ-ын гишүүн Х.Наранхүу "Эрдэнэт" үйлдвэрийн захирал болон Үйлдвэр худалдааны сайдаар ажиллаж байсан. Улсын еренхий прокурор Д.Дорлигжав мөн "Эрдэнэт"-ийн ерөнхий захирлаар ажиллаж байсан. Энэ хоёр эрхмийг "Эрдэнэт"-ээс мөнгө завшсан хэмээн хэвлэлүүд бичсэн. Гэвч хариуцлага хүлээсэн нь үгүй. Ийнхүү "Эрдэнэт"-ийг атгаж явсан хоёр эрхмийн халз тулаан эхлэв бололтой.

 Д.Сэндэр.

Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн  портал

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top