Зүүн дөрвөн замаас "Нарантуул" захын уулзвар хүртэлх АВТО ЗАМЫГ ХААНА

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 04 сарын 27

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Намьянжугийн гудамжны авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын нэгдүгээр хэсэг /Зүүн дөрвөн замаас Халдвартын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 29-ний өдрийн 22:00 цагаас дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагийн хооронд хааж, авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийж гүйцэтгэнэ.

Тус нэгдүгээр хэсгийн авто замын асфальтбетон хучилт, тэмдэг тэмдэглэгээний ажлыг бүрэн хийж дууссаны дараа  хоёрдугаар хэсгийн ажлыг эхлэх юм.

Хоёрдугаар хэсгийн /Халдвартын уулзвараас Нарантуул захын уулзвар/ хүртэлх авто замыг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 2-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлыг хийнэ.

Тус ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальтбетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальтбетон хучилтын түвшинд тааруулах, авто замын зорчих хэсгийг хүчитгэх асфальтбетон хучилтын ажил хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу. 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хулгайчуудад хандаж (103.57.95.9) 2024 оны 04 сарын 30

жил болгон ингэж заваартдагаа болиочээ ялангуа энэ сонгууль төхөхлээр бүүр гэнт гарууд ажилд орчхиймаа байгаагаараал дампуу л байлдаа зду нууд хүнд гай удсан хар хулгайчууд нэг мөр зам харгуйгаа хийчэхгүй жил бүр ингэж лай болж байхийн нгөх нь засаад янзалсан ч юм бхгүй нэг мөр чанартай юм хий хулгайчууд дэмжиж байгаа нь лайк гшш

1  |  0
S.nergui(202.9.40.177) 2024 оны 04 сарын 30

Medeel chin zorood bna\nO

0  |  0
Зочин (66.181.185.11) 2024 оны 04 сарын 27

3;4 хорооллын замыг хэзээ хучих вэ?

0  |  0
Top