Сонгуулийн ерөнхий хорооны 2024 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн хуралдаанаар нам, эвслүүдээс ирүүлсэн Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцох хүсэлтийг хэлэлцэв.
Хуралдаанаас дараах нам, эвслийг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэж, батламж гардуулахаар шийдвэрлэлээ.
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.3 дахь хэсгийн 28.3.3, 28.3.7-т заасан шаардлага хангаагүй буюу сонгуулийн зардлын тайлан гаргах талаарх журам зөрчсөн үндэслэлээр Их эв нам, Хөгжлийн хөтөлбөр нам, Монгол шинэчлэлт намыг Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохыг татгалзаж шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 3 )
OюунЭрдэнэжилт МАН ыг энэ сонгуулиар улс төрийн тавцангаас арчиж хаяхад жинтэй хувь нэмэр орууллаа, одоо хэн ч Ардын намыг дугуйлахгүй боллоо, энэ маш сайн хэрэг.
ёстой доо намгүй байсан ч яахав дээ бас бүгд дарга болох санаатай шүү ичиж үхмээр тэрбум гарай хүнтэй хятад улс ганц намтай байхад хятадын тосгоны хүн ам шиг байж олон натай
100 ЯМААНД 60 УХНА..................