"Монголд нар мандахаас жаргах хүртэл" нэртэй Олон улсын марафон гүйлтийн 100 км-ийн тэмцээн энэ сарын 30-наас ирэх сарын 6-ны хооронд Хөвсгөл аймагт болно. Швейцарийн "Есоlеар" сангаас 10 дахь жилдээ зохион байгуулж буй уг тэмцээнд энэ жил Монгол, Франц, Япон, Хятад зэрэг орны тамирчид оролцох юм. "Энэхүү тэмцээн нь Монголын Хөвсгөл далайн эрэгт болдог. Оролцогчид өрсөлдөх төдийгүй нүүдэлчдийн амьдралтай танилцаж, байгалийн сайхныг харах боломжтой" хэмээн Wagerrun.com мэдээлжээ.
А.Туяа
Zindaa.mn-Үндэсний чөлөөт мэдээллийн портал
Сэтгэгдэл ( 0 )