Өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхэжсэний дараа цэвэрлэдэг

Автор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 09

Нарны замын зорчих хэсгийн асфальт бетон хучилтын ажил дуусаж, тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг өнөөдөр 06:00 цагт нээсэн. Уг замын өнгөт тэмдэглэгээ борооны усны улмаас урссан эсэх асуудлаар нийслэлийн Замын хөгжлийн газрын Зам арчлалтын хяналтын хэлтсийн Ахлах мэргэжилтэн Б.Ганбат дараах  мэдээллийг өглөө.

Тэрбээр тус замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн хүрээнд хийгдэж буй гарцны өмнөх өнгөт тэмдэглэгээний ажил бүрэн дуусаагүй байна. Борооны улмаас өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалууд урссан гэж олон нийтийн сүлжээгээр шүүмжилж байна. Технологийн дагуу өнгөт тэмдэглэгээний илүүдэл материалыг бэхжилтээ бүрэн авсны дараа цэвэрлэдэг. Ямар ч урсаж алга болсон зүйл байхгүй бөгөөд замын чанар, стандартад нөлөөлөхгүй гэдгийг онцоллоо.

 

 

Түүнчлэн нарны зам дагуух борооны ус зайлуулах шугам хоолой, явган замын рамп, авто замын тэмдэглэлийн ажлууд  үргэлжилж байна. Мөн замын урд хэсэгт ус зайлуулах, шингээх худаг хоёрыг шинээр хийнэ.

 

ШУУД ДАМЖУУЛАЛТ:

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.89.46.232) 2024 оны 05 сарын 13

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00

0  |  0
12(202.179.15.130) 2024 оны 05 сарын 10

ХИЙСНИЙ ДАРАА Л ШУУД ҮЙРЭЭД БОРООНД УРСААД ЯМАРЧ ХЭРЭГГҮЙ ЮМ БОЛСОН ШҮҮ ТУНЕЛИЙНХ.

0  |  0
Зангараг(59.153.115.249) 2024 оны 05 сарын 10

Өнгөт тэмдэглээ хийсний дараа илүүдэл материал нь савандаа үлдэх юм биш үү?

1  |  0
иргэн(66.181.187.218) 2024 оны 05 сарын 10

2 жилийн өмнө цэцэг төвийн уулзвар дээр хийсэн өнгөт тэмдэглэгээ бүүр арилаад сураггүй болсон байна, ингэж хайран мөнгө ул дүнгүй үрэх гэж

2  |  0
Top