Өнөөдөр 23:00 цагт Х.Магсаржавын гудамжны ЗАМЫГ ХААНА

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 10

Баянгол дүүргийн 3 дугаар хороо, “ТБД андууд” төвийн уулзвараас Улаанбаатар төмөр замын төв буудал хүртэлх авто замыг тавдугаар сарын 10-ны өдрийн 23:00 цагаас тавдугаар сарын 13-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, засварлаж, шинэчилнэ.

Засварын ажлын хүрээнд хашлага өндөрлөж, зорчих хэсгийн түвшинд тааруулах, зорчих хэсгийн гадаргуугийн усыг шингээх худаг суурилуулах, тэгшилгээний үе болон асфальтбетон хучилтын ажил хийнэ. Мөн хэвтээ болон босоо тэмдэг тэмдэглэгээ суурилуулах юм.

Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(59.153.115.249) 2024 оны 05 сарын 12

Улаанбаатарын гудамжнууд нь ойлгомжгүй, нэршлий нь бичээгүй, хаанааас эхлээд хаана дуусч байгаа нь мэдэгдэхгүй, байшин барилга нь бүртгэлжээгүй учраас дугааргүй. Гэр хороолол нь эмх замбараагүй, зам харгуй нь асар их эвдрэл гэмтэлтэй, дайны зэвсэг техник явж өнгөрсөн юм шиг байдалтай, хүмүүс нь соёлгүй зэрлэгдүү , хоорондоо харьцаж байгаа байдал нь дайснууд уулзаж байгаа юм шиг, хотын нийтийн үйлчилгээ нь авах юм байхгүй ийм байдлаар 21р зуунд ар монголчууд амь зууж байна. Өөрчлөхгүй юм уу хулгайч нараа???

0  |  0
Top