Дорноговь аймагт жюү жицүгийн цуврал ТУР тэмцээн болж байна

Автор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 15

Монголд жюү жицүгийн спорт үүсгэн байгуулагдаад 16 жилийн хугацаа болжээ. Монгол хүүхэд залуучуудыг бие хамгаалах мэх техникүүдийг сургахаас гадна эрүүл, зөв амьдралын хэв маягийг түгээж буй жюү жицүгийн спорт нь манай оронд хөдөө орон нутгуудаар ч хурдацтай тархан өргөжиж байна. Дорноговь аймгийн засаг даргын ивээл дор 5-р сарын 15-16-нд Сайншанд хотноо зохион байгуулагдаж байна.

Тус тэмцээнд Монгол, ОХУ, БНХАУ, Казахстан гэсэн 4 улсын 29 байгууллагын 586 тамирчин оролцохоор Дорноговийн спорт цогцолборт хуран чуулжээ. Өнөөдөр тэмцээний өсвөр үе, залуучуудын цагаан, шар, ногоон бүсний өрсөлдөөн явагдаж, шилдгүүдээ тодоруулж байна. Пүрэв гарагт “Дорноговь AJP Tour” тэмцээний насанд хүрэгчид, мастерс тэмцээний цагаан, цэнхэр, ягаан бор бүсэнд шилдэг тамирчид тодрох юм.

Дорноговь аймагт жюү жицүгийн тэмцээн 3 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа ба энэ жилийн хувьд Улаанбаатар хотын жюү жицү клубүүдээс гадна Өвөрхангай, Өмнөговь, Булган, Дорнод зэрэг Монгол улсын өнцөг булан бүрээс мөн олон улсын тамирчид Сайншандыг зорин ирж, оролцож байгаагаараа онцлогтой.

Энэ жил биеийн тамир, спортын салбар Монголд үүсч хөгжсөний 100 жил болж байна. Энэ их ойн хүрээнд Монголын жюү жицүгийн холбоо 2024 онд 6 цуврал тэмцээн зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top