М.Анхцэцэг "Парис 2024" олимпын эрхийн болзол хангалаа

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 05 сарын 16

"Парис 2024" олимпын хүндийг өргөлтийн төрөлд ур чадвараа сорих тамирчдыг Олон улсын хүндийг өргөлтийн холбоо урьдчилсан байдлаар зарлалаа.

Одоогоор эмэгтэйчүүдийн 81 кг-ын жинд Монголын туйванч М.Анхцэцэг чансаагаараа шилдэг 10-т бичигдэж байгаа бөгөөд Парисыг зорих эрхийн болзлоо хангаад байна. 

Олон улсын хүндийг өргөлтийн холбооноос Парисын олимпод оролцох тамирчдын нэрсийг эцсийн байдлаар энэ сарын 24-ний өдөр зарлаж, энэ сарын 31-ний өдөр Үндэсний олимпын хороод баталгаажуулах журамтай.
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(192.82.65.103) 2024 оны 05 сарын 17

Анхцэцэг мундаг, Алтан медаль авах болтугай, хурай2\n

0  |  0
Top