“Хангай” зочид буудлын барилгыг битүүмжилнэ

Автор | Zindaa.mn
2024 оны 05 сарын 18

Хувьчлагдаад 30 жил болж байгаа “Хангай” зочид буудалтай холбоотой хоёр асуудал тулгараад байгааг нийслэлийн удирдлага өмнө нь мэдээлж байсан. Тодруулбал, хувийн өмчид шилжсэн тус буудал татвараа төлдөггүй, орчны аюулгүй байдлыг хангадаггүй. 2010 оноос хойш бүртгэлийн дугаар хоёр салж, нэг давхарт нь хоол үйлдвэрлэлийн чиглэлээр үйлчилгээ явуулсаар байгаа хэдий ч мөн л улсад нэг ч төгрөгийн татвар төлөөгүй. Энэ асуудалтай холбогдуулан нийслэлийн удирдлага орчны аюулгүй байдлыг хангах хүрээнд барилгын дүгнэлт гаргуулах, татвараа төлөх хугацаатай үүрэг даалгаврыг өгсөн ч өмчлөгчид өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй байна.

Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч О.Номинчимэг:

-Барилгын тухай хуулиар барилга байгууламжууд 15 жил тутамд аюулгүй байдлын дүгнэлт гаргуулдаг. Харамсалтай нь “Хангай” зочид буудлын хувьд өнөөдрийг хүртэл нэг ч удаа аюулгүй байдлын дүгнэлтийг гаргуулж байгаагүй. Тиймээс бид дүгнэлт гаргуулах хугацаатай үүрэг даалгаврыг хүргүүлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл хариу ирүүлээгүй. Тиймээс цаашид энэ зочид буудлыг ашиглах боломжтой эсэх тал дээр улсын байцаагчийн дүгнэлтийг гаргуулна.

Хоёрдугаарт, татварын өрийн асуудал. Өмнө нь 2010 онд тус барилгыг 600 сая төгрөгөөр үнэлүүлж байсан. Үл хөдлөх эд хөрөнгийн албан татварын тухай хуулийн дагуу 2024 онд ногдох татвар нь зургаан сая төгрөг. Гэвч 2010 оноос хойш татвараа төлөөгүй. Бид зөрчлийг арилгуулахаар хугацаатай үүрэг даалгавар өгсөн ч өмчлөгч хуулийн дагуу хариу ирүүлээгүй учраас барилгыг битүүмжилнэ. Хэдийгээр барилга хувийн өмчид шилжсэн ч хууль тогтоомжийн дагуу стандарт шаардлагыг хангах ёстой. Хувийн өмч гээд орчны аюулгүй байдлыг хангахгүй, өмчөө гэмт хэргийг уурхай болгож болохгүй. Тиймээс бид холбогдох арга хэмжээг авна.

Сэтгэгдэл ( 12 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ZOV ZOV (192.82.92.153) 2024 оны 05 сарын 20

ӨНГӨ ҮЗЭМЖГҮЙ БОЛСОН НУРАХАД БЭЛЭН БОЛСОН ЭНЭ БАРИЛГА ХОТЫН ТӨВД ХИЧНЭЭН ЖИЛ ОРШИХ ВЭ, УЛСЫН НИЙСЛЭЛИЙН ӨНГӨ ҮЗЭМЖИЙГ ГУТААЖ БАЙНА ШДЭЭ. НУРААЖ ГАЗРЫГ УЛСЫН ӨМЧ БОЛГОХ ХЭРЭГТЭЙ....

0  |  0
zochin(86.111.136.203) 2024 оны 05 сарын 20

mash zub shiidber

0  |  0
бб(202.70.43.141) 2024 оны 05 сарын 20

засаж янзлаад орон сууц болгооч

0  |  0
Тэгмээр дээ(66.181.184.185) 2024 оны 05 сарын 19

Ашгүй дээ

0  |  0
zochin(202.9.41.28) 2024 оны 05 сарын 20

L . Oyun - Erdene geed amaa olohgui magtaad baisan iimel yum boldog yum da ! ! !\nBuyngiin - Jagaa Ahgui ” MAN - nam geed l guigeed baisan da ”\nEne 4 - vun jil ( MAN - nam Ahmduudaa Eelgui durvun jil bailaa - Evgui Oni Jiluun Ungurluu Ahmaduudiinhaa Business - iin\nBulaasan iim l Tsasaglal yavuulaa ! )

1  |  1
Зочин(139.5.217.169) 2024 оны 05 сарын 19

Буянжагаа хүн бнадаа эрх биш нэг юм бодох байлгүйдээ илжиг шиг дайрхаа болиосой

1  |  0
зочин(66.181.183.168) 2024 оны 05 сарын 19

олон юм ярьж мэдэрхийсэн балай өвгөн энэ байшмнгаа зараач дээ чам шиг өртэй хүн үүнийг дуусгана гэдэг хотй насандаа биз дээ

1  |  0
DR. ADITYA(102.88.69.49) 2024 оны 05 сарын 19

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
DR. ADITYA(102.88.69.49) 2024 оны 05 сарын 19

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00\n

0  |  0
Ясан толгой(172.91.182.247) 2024 оны 05 сарын 19

70 хүрсэн Буян Жагаа ясан толгойт үхэхдээ авсандаа авч орох гэж хадгалж байгаа балгас

1  |  0
Shar tohoi(178.209.133.214) 2024 оны 05 сарын 18

Ulsiin TSerke eme 2 adilhan.Eh oronoo tonogchidiin gart ezemshil shunaltanguudiin gart orsoh,Adgiin shunaltanguud MONGOL ulsad ni oiroltsoo baigaa 2 lalar mini butsaaj ug,UYN 90 sauaiin Gansyh,Ha;zanHyadatiin shees .Mongoliin hund yed shaasan hulgailsan 4 tonn altaa tul,

0  |  0
zochin(49.97.21.227) 2024 оны 05 сарын 19

nuraaj uzeech hotiin hugjuld tom gai bolj baigaa balgas

1  |  0
Top