СУИС-ийн уулзварын зүүн талын АВТО ЗАМЫГ ХААНА

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 05 сарын 18

Сүхбаатар болон Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр, СУИС-ийн уулзварын зүүн талаас Хүнсний 4 дүгээр дэлгүүрийн уулзварын зүүн тал хүртэлх авто замыг тавдугаар сарын 21-ний 04:00 цагаас тавдугаар сарын 22-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Тус замыг асфальт бетоноор хучих бөгөөд хашлага өндөрлөж зорчих хэсгийн түвшинд тааруулах, худгийн таг өндөрлөх, тэмдэг тэмдэглэгээний ажлыг хийнэ. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top