Сонгууль 2024 I ХҮН нам нэр дэвших 78 төлөөлөгчөө сонголоо

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 05 сарын 20

ХҮН намаас УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвших 78 төлөөлөгчөө сонгосон талаар өнөөдөр /2024.05.20/ мэдээлэл хийлээ.

ХҮН намын дарга Т.Доржханд "Монголын улс төрийн намууд, ялангуяа парламентад бүртгэлтэй намуудын хувьд шийдвэр гаргах онцгой өдөр өнөөдөр тохиож байна. ХҮН намын хувьд хурлаа амжилттай зохион байгуулж байна. Хурал хоёр үе шаттай болно. Нэг нь 78 нэр дэвшигчтэй тойргийн төлөөлөл, дараагийнх нь 48 нэр дэвшигчтэй жагсаалт гэсэн хэлбэрээр явна. Бид сая 78 нэр дэвшигчээ баталгаажууллаа. Энэ удаагийн сонгуулиар ХҮН намын зүгээс 126 салбар бүрийн мэргэжилтнүүд дэвшүүлэхээ зарласан.

ХҮН намын нэр дэвшигчдийн 70 хувь нь магистр, докторын зэрэгтэй, үлдсэн 30 хувь нь бакалаврын боловсролтой хүмүүс байх болно. Нийт нэр дэвшигчдийн 46 хувь нь эмэгтэй, 54 хувь эрэгтэйчүүд байна. 126 гишүүний асуудал, 48 жагсаалтыг нэрсийг одоо үргэлжлүүлэн хэлэлцэнэ. Нэр дэшигчдийн 50 хувь нь баруунд өндөр боловсрол эзэмшсэн хүмүүс байгаа бөгөөд дундаж нас 43 байна" гэв.

 

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(103.212.116.76) 2024 оны 05 сарын 21

Нанц Майцэцэг л байх шив дээ.

0  |  0
olom(172.56.223.11) 2024 оны 05 сарын 21

xamgiin zohion baiguulalt saitai nam baina. Yamar xyn devshuulexee ali ert shiidchixsen. Hun buxend oilgomjtoi. Busad ni baixgyi ali nerciin jagsaalt ni unen um oilgomjgyi. Zarim namiinx ni nerciin jagsaalt, toirogiin ner devshig ch ni xevlegdeegyi ereed ch oloxgyi um. Hun namd amjilt xycie. Uragshaa

0  |  0
Иргэн(66.181.184.15) 2024 оны 05 сарын 20

Отгонтөгс багшаас өөр бусад олонд танигдаагүй л хүмүүс байна даа

0  |  0
Глрьдлого(103.57.92.108) 2024 оны 05 сарын 20

Наранбаяраас бусад нь ч мэддэгүй ээ

0  |  0
хэрүүлч өвгөн(103.212.162.160) 2024 оны 05 сарын 20

Энэ намыг дэвшүүлэхгүй нь тодорхой болсоон. Ард түмэн шийднэ.\n

0  |  0
zochin(59.153.115.174) 2024 оны 05 сарын 20

ul medegdekh , neg l ikh tsol khergem yarisan , tur ulsyn ajlyn turshlaga mia , poporson l nukhduud baina daa

0  |  0
Top