Т.Доржханд: Жагсаалтаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн, малчны төлөөллийг оруулсан

2024 оны 05 сарын 22

ХҮН намын дарга, УИХ-ын гишүүн Т.Доржхандаас УИХ-ын ээлжит сонгуульд нэр дэвшигчдийн тухай хийгээд цаг үеийн зарим асуудлыг тодрууллаа.  


-ХҮН намын Төлөөлөх зөвлөлийн хурал бүтэн өдрийн турш үргэлжиллээ. Хурлынхаа шийдвэрийн талаар товчхон танилцуулаач? 

-Төлөөлөх зөвлөлийн хурлаа бид бүтэн өдрийн турш амжилттай зохион байгуулж 126 нэр дэвшигчээ нууц санал хураалтаар албан ёсоор баталгаажууллаа. Ингэхдээ үдээс өмнө 13 тойрогт нэр дэвшиж буй 78 нэр дэвшигчээ, үдээс хойш жагсаалтаар нэр дэвших 48 нэр дэвшигчээ баталсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хийх үед ХҮН намын зүгээс манлайлж ажиллаж байлаа. Иргэдийнхээ хүсэл сонирхолд нийцсэн жагсаалтыг гаргаж, бүгдэд эрх тэгш сонголт олгохыг хичээж байна. Жагсаалтаар нэр дэвшиж буй 48 нэр дэвшигчийн маань хүйсийн харьцаа нь хүртэл 24х24 байгаа. Гэхдээ салбар бүрийн мэргэжилтэн, популизмын эсрэг сөрдөг бодлогын улстөрчид байх болно. Кноп дарахдаа улс, эх орныхоо бүтэн, том эрх ашгаа хардаг, түүнийгээ кнопоор дарж илэрхийлдэг улстөрчид байна.

-Салбар бүрийн мэргэжилтэн гэдгийг та бахархалтайгаар хэлж байна л даа. Гэхдээ үүний цаад утгыг иргэд, сонгогчид маань хэрхэн хүлээж авч, ойлгох бол. Ялангуяа жагсаалтад ямар хүмүүс орж байгаа нь сонирхолтой байх болов уу? 

-Өнөөдөр иргэд ойлгохгүй байсан ч ирээдүйд Монгол Улсад хэрэгтэй тэр шийдвэрүүдийг гаргах чадалтай, нэр цэвэр улстөрчдөөрөө жагсаалтын нэр дэвшигчдийг баталгаажууллаа. Маш тодорхой хэлье. Өмнө нь худал хэлж, хулгай хийсэн үүх түүх байхгүй, маш цэвэрхэн хүмүүсээ төрд илгээж байна. ХҮН намаас ямар нэгэн байдлаар худал ярьж, хулгай хийсэн нэр дэвшигч байна гэж үзвэл түүнийгээ баримтаар нотлон гаргаж ирээрэй. Үүнийг би маш их итгэл үнэмшилтэй хэлж байгаа юм. Өөрөөр хэлбэл, нэр цэвэр улстөрчдийг ХҮН намаас томилж байна. Хоёрдугаарт, эрдэм боловсролтой нэр дэвшигчид байгаа. Бусад намын нэр дэвшигчидтэй харьцуулж үзээрэй. Салбар бүрийн мэргэжилтнүүд байгаа. Гэхдээ зөвхөн номын санд суудаг биш мэргэжлээрээ ажиллаж, ачаа үүрсэн чадварлаг хүмүүсээ жагсаалаа. Ингээд нийт жагсаалтаа 80.2 хувийн дэмжлэгтэйгээр баталгаажуулсан. Маш их ардчилалтайгаар, нээлттэйгээр жагсаалтаар болон тойрогт дэвших нийт 126 нэр дэвшигчээ амжилттайгаар баталгаажуулсан.

-Та их бардам ярьж байх шиг...?

-ХҮН намын давуу тал нь бид асуудалд маш ёс зүйтэй, соёлтойгоор дээрээс нь бодлого, зарчим ярьж, шийдсэн байгаа. Өөрөөр хэлбэл, зарчмаа тохирч байж нэр дэвшүүлэлтээ хийсэн анхны тохиолдол байх. Ямар нэгэн маргаан, зөрчилгүй. ХҮН намын нэр дэвшигчид УИХ-ын ээлжит сонгуулиар иргэд дээр очихдоо нүүр бардам, хоёрдугаарт, өөрийн гэсэн тов тодорхой мөрийн хөтөлбөртэй, түүнийгээ хэрэгжүүлэх өөрсдийнхөө багтай очих болно. Монгол Улсын ирээдүй цаашид итгэл найдвартай байх юм уу, үгүй юу гэдэг асуудал дээр ХҮН намын нэр дэвшигчид гэрэл гэгээ тусгана. Үүний нэг бодит жишээ нь бид харлуулалт хийхгүй. Өөрөөр хэлбэл, бид улс төрийн намууд, хувь хүмүүсийг огт харлуулахгүй. Эсрэгээрээ бид бодлого ярина. Ийм их бухимдалтай байгаа нийгэмдээ бид гэрэл гэгээ өгөх болно. Итгэл найдвар өгөх болно. 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд ХҮН нам бэлэн боллоо. Бид одоо цаашид улс төрийнхөө том давааг давах, эргээд Монгол Улс ялах гараандаа гарсан гэдгээ албан ёсоор мэдэгдэж байна.

-Жагсаалтын эхний аравт ямар нэр дэвшигчид байгаа бол? 

-Жагсаалтын эхний аравт хөгжлийн бэрхшээлтэй хоёр иргэн байгаа. Ахмад болон залуу үеийн төлөөлөл, малчин байгаа. Мөн батлан хамгаалах,  гадаад харилцаа, байгаль орчин, хөдөө, аж ахуйн болон бусад салбарын чиглэл бүрийн мэргэжилтнүүд бий. Маш их солонгорсон жагсаалтыг бид сонгогчиддоо танилцуулна. Бүгдээрээ маш өндөр боловсролтой, ажлын арвин туршлагатай хүмүүс. Үүгээрээ юу гэж хэлэх гээд байна вэ гэвэл ХҮН нам маш зөв бодлого явуулах чадамжтай байх болно. Гэхдээ одоохондоо үүнийг ярих цаг хараахан болоогүй. Харин хийх ажил маань тов тодорхой, баг маань бэлэн байгааг дуулгая.

-ХҮН нам хэчнээн гишүүнтэй вэ. Ямар бодлого чиглэлтэй явж байна?

-ХҮН намд онлайнаар бүртгэгдсэн гишүүдийн тоо 100 гаруй мянга байгаа. Бид тэр хүмүүсийг хатуу гишүүнчлэлээр элсүүлээд үнэмлэх өгдөггүй. Харин улс төр хийнэ гэж шийдэж, зорьсон хүмүүст үнэмлэх өгч, татвараа аваад явдаг. Бүх нэр дэвшигч маань ХҮН намын гишүүн байгаа. Хуулиараа зургаадугаар сарын 1-нд тодорхой болно. Манай намд элсээд улс төрийн үйл ажиллагаа явуулъя гэсэн хүмүүстэй бид хамтарч ажиллахад бэлэн. ХҮН нам бол баруун төвийн үзэл баримтлалтай, бизнес эрхлэх, бүтээлч эрх, эрх чөлөөг дэмждэг. Цомхон төртэй байж, хувийн секторт боломж олгохыг бодлогоор дэмждэг. Бид мерит зарчмаар нэр дэвшигчдээ дэвшүүлсэн. Гэхдээ эмэгтэйчүүдэд боломж олгохыг хичээсэн.  

Сэтгэгдэл ( 13 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЮМЖИР(59.153.115.70) 2024 оны 05 сарын 24

Хар галуу ханаж цадахгүй

0  |  0
Зочин(202.126.91.247) 2024 оны 05 сарын 23

ДОРЖХАНД НЭГ МУУХАЙ гонгиноод нэг ил ГАРЧ ХОР ХУТГААД АЛГА БОЛООД ДАХИН НАР ИРЖ ХОРЛООЛ ЗҮГЭЭР Л ТОГЛОЛТ ХИЙДЭГ МУУ САХААНЫҮҮИ УУРХАЙ БУЗАР НОВШ. ТҮҮНЭЭС МОНГОЛД ХЭРЭГТЭЙ МОНГОЛ ХҮНД ТААТАЙ ХУУЛЬ САНААЧИЛСАН ЗҮЙЛГҮЙ ИЙМ БУЗРЫГ БҮҮ СОНГООРОЙ

0  |  0
Зочин(202.126.91.247) 2024 оны 05 сарын 23

ЁсТтой солиорч өгөх юмаа ЗААВАЛ ТАХИР ДУТУУ ХҮН УИХ-СУУЛГАЖ ЯАДГ ЙН ТА НАР ХҮМҮҮСТЭЙ Л АДИЛХАН АМЬДРАЛ АХУЙ ЭРҮҮЛ МЭНД БҮХ ХЭРЭГТЭЙ БҮХЭН НЬ ХУУЛЬ ДҮРМЭЭРЭЭ ЗОХИЦУУЛААД ЯВЧИХ ЮМАНД БИТГИЙ ГАЙХУУЛААД БАЙ. ХАРИН Ч ТАХИР ТАТУУ ХҮМҮҮС ЭРҮҮЛ ХҮМҮҮСЭЭС ДАВУУ ЭРХ ЭДЛЭЭД БҮҮР СОЛИОРООД ЗҮГЭЭР Л ХҮМҮҮСИЙГ ЗАГНААД ДОРОМЖЛООД ТОМ ТОМ МАШИН УНААЛ ЯВЖ БАЙНА ТЭХЭД ЭРҮҮЛ САРУУЛ БОЛОВСРОЛТОЙ ЗАЛУУЧУУД АЖИЛ Ч ҮГҮЙ ОРЛОГО ГҮЙ БАЙНА. ЯАГААД ДОРЖХАНД МЭТИЙН НОВШНУУД САЙН САЙХНЫГ ДЭМЖИХГҮЙ БАЙЖ АЛЬ МУУ МУУХАЙ БҮХНИЙГ ДЭМЖЭЭД БАЙДАГ ЮМ САЙН БҮХЭН РҮҮ ДАЙРААД ГИШИГЧЭЭД ХОРОН МУУГААР ТОГЛОЛТ ХИЙГЭЭД

0  |  0
Эр хүн(66.181.176.250) 2024 оны 05 сарын 23

Энэ хачин боохой ордонд анх шаахайтай орж ирээд жолооч нарыг баян гэж харж ямар ч ашшиггүй албан датвар төлүүлдэг хууль батлан дарамталж одоо овоо хэдэн гутал хувцас хоол ундтай болсон байхаа!!! ХБИргэдийг ашиглаж попроод хэрэггүй хүн гэж үзэхгүй гэж ам алдсанаа мартаад ахмад настнаа нэр дэвшүүлнэ гэж онигоотхоо болио заваарсан дотортой сэрэгэлэн гуйлгачин минь!!!!!\n

0  |  0
Зочин(202.126.88.218) 2024 оны 05 сарын 22

ХҮН хогнуудыг хэн ч сонгохгүй.

0  |  0
SHAA(103.71.101.153) 2024 оны 05 сарын 23

CHI BIZDAA BAIGAAGUI BOL MONGOLCHUUD AUTO MASHINII ALBAN JURAMIIN DAATGAL HUCHEER TULUHGUI BAISAN YUM, CHINII GAIGAAR BIDEND YAMAR CH HAMAAGUI ZUILD BID MUNGU TULDUG BOLSON , ENE BOL ZAHIIN JISHEE\nCHI NASTANGUUDIIG HUN BISH GESEN\nODOO CHAMAIG BOLON CHINII NAMIIG SONGOH NASTAN BOLON JOLOO BARIDAG HUN OLDOH BOLYY BANGLADESH AAA\n

2  |  0
SHAA(103.71.101.153) 2024 оны 05 сарын 23

CHI BIZDAA BAIGAAGUI BOL MONGOLCHUUD AUTO MASHINII ALBAN JURAMIIN DAATGAL HUCHEER TULUHGUI BAISAN YUM, CHINII GAIGAAR BIDEND YAMAR CH HAMAAGUI ZUILD BID MUNGU TULDUG BOLSON , ENE BOL ZAHIIN JISHEE\nCHI NASTANGUUDIIG HUN BISH GESEN\nODOO CHAMAIG BOLON CHINII NAMIIG SONGOH NASTAN BOLON JOLOO BARIDAG HUN OLDOH BOLYY BANGLADESH AAA\n

2  |  0
Зочин(49.0.138.250) 2024 оны 05 сарын 22

Халтар гөлөг хөгжлийн бэрхшээлтэй болчихож!

0  |  0
зочин(103.87.255.66) 2024 оны 05 сарын 22

халтар

2  |  0
oogii(202.9.46.206) 2024 оны 05 сарын 23

nogoo zeelee tolson vv .

4  |  0
Иргэн(66.181.183.221) 2024 оны 05 сарын 22

Хол очиж хуцмой худалч халтар

1  |  0
zochin(59.153.115.174) 2024 оны 05 сарын 22

khudlaa shaagaarai , uuruu jagsaaltad orchikhood terguunii khumuus baigaa gej shaaj baina ,

1  |  0
АРД(202.9.40.108) 2024 оны 05 сарын 22

АН-аас илүү ”ардчилсан” сонголтоор нэр дэвшиж байгаа юм биз дээ

0  |  1
Top