Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд оролцохоор бүртгүүлсэн 23 нам, 2 эвслээс нэр дэвшигчид болон бие даан нэр дэвшүүлэгчдийн баримт бичгийг Сонгуулийн ерөнхий хорооноос томилсон Ажлын хэсэг хүлээн авч байгаа. Нам, эвслээс нэр дэвшүүлсэн тогтоол болон хуульд заасан баримт бичгийг нэр дэвшигч тус бүрээр бүрдүүлэн Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэж өгөх учир 2024 оны тавдугаар сарын 24, 25-ны өдөр тодорхой хуваарьд цагуудад баримт бичиг хүлээн авах ажлыг зохион байгуулж байгаа юм.
Өнөөдөр 16:00 цагт ИЗНН нэр дэвшигчдийнхээ баримт бичгийг СЕХ-нд хүргүүллээ.
Энэ үеэр ИЗНН-ын дэд дарга М.Нарантуяа: УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд ИЗНН-аас 76 хүн нэр дэвшиж байгаа. Хамгийн залуу нэр дэвшигч маань 26 настай эмэгтэй байгаа бол хамгийн ахмад нь 76 настай эрэгтэй байна. Манай намаас нэр дэвшигчдын 40 хувь нь эмэгтэйчүүд байгаа бөгөөд нийгмийн бүхий л төлөөллийг хамруулж чадсан гэдгээ онцолсон юм.
Сэтгэгдэл ( 0 )