Ардчилсан Намын удирдлагууд УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ тодруулсан талаараа өнөөдөр /2024.05.27/ Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
АН-ын ҮБХ-ны гишүүн, Говь-Алтай аймгийн Засаг дарга О.Амгаланбаатар “Нэр дэвшигчдийг сонгон шалгаруулах хороог долоон хүний бүрэлдэхүүнтэй байгуулсан. Тэр дунд С.Баярцогт орж ирээд өөрийнхөө нэрийг жагсаалтын есдүгээрт бичээд, Үндэсний бодлогын хороо руу явуулсан. Ингээд зааланд байсан тал нутгийн өнцөг булан бүрээс ирсэн ҮБХ-ны 500 орчим гишүүн С.Баярцогт, Б.Хурц тэргүүтнүүдийг нэр дэвшүүлэхгүй гэж эсэргүүцлээ илэрхийлсэн. Ийм хүмүүсийг нэр дэвшүүлэх юм бол монголын ардчилал сөнөнө. Авилгал, албан тушаалын гэмт хэрэгтнүүдтэй тэмцэх тэмцэл зогслоо. Ардчилсан намынхан үүнийг эсэргүүцэж байна гэж зааланд байсан хүмүүс үзэл бодлоо илэрхийлсэн. Тэр эсэргүүцлийн үр дүнд Дубайн гэрээ зурсан, "Эрдэнэт"-ийн 49 хувийг авчрахдаа хууль зөрчсөн, монголын ард түмний боломжийг 30 жил хулгайлсан бүлэглэлийн эд, эс болсон С.Баярцогт, Б.Хурц тэргүүтнийг ҮБХ-ноос нэр дэвшүүлээгүй. Энэ бол Монголын ардчилалын ялалт байсан. Хэрвээ тэр авлигачид дэвшсэн бол Монголын ард түмэн талбай дээр гарч жагсах байсан.
С.Баярцогт өөрийгөө жагсаалтын есдүгээрт бичиж оруулсан нь учиртай. Монголчуудад тооны билэгдэл гэж бий. Есийн тоо бол Ерөнхий сайд гэдэг үгийн товчлол. Тиймээс ч ҮБХ-ны гишүүд С.Баярцогтыг тэр танхимд байсан 500 хүн "хазаарлаж" байж түүний оронд Х.Тэмүүжинг оруулж ирсэн. Х.Тэмүүжин, С.Баярцогт хоёрыг харьцуулаад хар. Хэн нь Монголын ард түмэнд хэрэгтэй вэ. Ийм л уур амьсгалтай хурал болсон. Би бол ҮБХ-ны хурлыг маш эрүүл, сайхан уур амьсгалтай хурал болсон гэж бодож байгаа” гэлээ.
ШУУД ҮЗЭХ:
Сэтгэгдэл ( 10 )
Монголчуудыг 20 мянган хувьсагч гэгчээр молигдож сая доллараа офшорт мартдаг болтлоо баяжсан Баярцогт хужаа дэд дарга нь байгаа цагт АН-д санал өгөх эрүүл монгол хүн байхгүй.
Мордохын хаүгай гэгчээр эхнээсээ л сонгогч нарт эвгүй сэтгэгдэлтэй бөөг хэрүүл дунд буэигнаж хэн нэр дэвшээд байгаагаа ч мэдэхгүй ийм л дүр зураг АН-ын ҮБХ-нб хуралдаанаас нийт сонгогчид харсан. АН-ын ишүүд нь ч ичсэн, \nҮБХ-ны нишүүн гэх АМГАЛАНБААТАР мэтийн нөхдүүд эрүүл уур амьсгалтай хурал болсон гэх, Монгол Төрд гарчихаад ингэж зодолдоод, бид мэтгэлцэж байна гээд байвал нийгэм яах болж байна, нигер цаашаа болно биз,\nБолж буй процессийг товч дүгнэхэд хүзүүгүй нтр хуулиас мултрахын тулд сонгуулийн уур амьсгалыг иргэний дайны бэлтгэл рүү зохион байгуулалттайгаар оруулахыг хичээж байна\n
Тэнэгүүдийг хуурчихлаа гэж бодож байх шиг байна.
Сайн бна
энэ нөхөр юу ярьж байгаа мэддэг болов уу???
ANUSDI80955877XUCHINDUULI
ккк Ард түмний Үзэн ядаад байгаа Баярцогт-Хурц нар нь тойрогт нэр дэвших болсон байсан биз дээ... худлаа яриад л байх юм
Сайн байна.
esh khuurkhii , iim orkuud l zasag ruu temuulj baina , ter yarij buig ni dee , khogiin khugiin lalaryuud yumaa
Ардчиллалын нэр барьсан лаларууд