Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд заасны дагуу сонгуульд оролцуулахаар бүртгүүлсэн 23 нам, хоёр эвсэл болон бие даан нэр дэвшүүлэгчид 2024 оны тавдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тавдугаар сарын 20-ны өдрийг дуусталх хугацаанд нэр дэвшүүлэх ажиллагаагаа явуулж дуусгав. Ингээд нэр дэвшүүлэх ажиллагаа явагдаж дууссанаас хойш тав хоногийн дотор нэр дэвшүүлсэн тогтоол болон хуульд заасан холбогдох баримт бичгийг нэр дэвшигч тус бүрээр бүрдүүлэн СЕХ-нд хүлээлгэж өгсөн юм.
Нэр дэвшигчдийн баримт материалыг хүлээн авах хуульд заасан хугацаа дууссанаас хойш долоо хоногийн дотор СЕХ нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг шийдвэрлэх хуулийн хугацаатай байдаг. Өөрөөр хэлбэл зургаадугаар сарын 1-ний өдөр эцэслэн шийдвэрлэгдэх аж.
Сэтгэгдэл ( 0 )