Турк улсын Анталья хотод байт харвааны Дэлхийн цомын тэмцээн зургадугаар сарын 11-24-нд болно. Монголын баг тамирчдын тухайд “Парис-2024” олимпын эрх олгох сүүлийн тэмцээн энэ болох юм. Тэмцээнд дасгалжуулагч Ю.Ганзориг, Ч.Мөнхцэцэг нарын удирдлага дор найман тамирчин цэц сорино.
Тэмцээний эрэгтэйчүүдийн ангилалд Ж.Гантөгс, Б.Отгонболд, М.Гэгээн, Д.Дашнамжил нар оролцох бол эмэгтэйчүүдэд Б.Буянтүшиг, Б.Урантунгалаг, А.Энхтуяа, Н.Ариунбилэг нар өрсөлдөнө. Монголын байт харвааны багаас Б.Отгонболд олимпын наадамд оролцох эрхээ авсан билээ.
Монголын баг тамирчид одоогоор “Парис-2024” зуны олимпын наадмын найман спортын төрөлд 30 эрх аваад буй бөгөөд жүдо 11, чөлөөт бөх 8, бокс 2, дугуй 2, хөнгөн атлетик 2, байт харваа 1, хүндийн өргөлт 1, буудлага 3 эрх авчээ.
Сэтгэгдэл ( 0 )