Унгар улс Транс-Атлантын энх тайвны төлөөх эвсэл байгуулахыг санаачилжээ. Унгарын Засгийн газар барууны Транс-Атлантын энх тайвны төлөөх эвсэл байгуулахаар тооцоолж, тус эвсэл нь Украин дахь мөргөлдөөнийг шийдвэрлэхэд тусална гэж үзэж байгаа талаар Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан мэдэгдсэн байна. Түүний хэлснээр эвслийг ирэх намар, зургаадугаар сарын 6-9-нд болох Европарламентын сонгууль болон АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа байгуулж магадгүй аж. Виктор Орбаны тэмдэглэснээр энх тайвны төлөө байгаа хүчинүүд долоо хоногийн дараа байр сууриа бат болгох юм байна.
Тэгвэл өмнө нь Унгарын нийслэлд олон арван мянган хүн Украин дахь мөргөлдөөнийг хурцатгахын эсрэг жагссан билээ. Шинжээчдийн үзэж буйгаар Виктор Орбаны мэдэгдэл болон Будапешт дахь жагсаал нь Унгарын Ерөнхий сайдын санаачилга Европын холбооны орнууд дахь зарим улс төрийн элитийн дэмжлэгийг авч магадгүйг харуулж байна гэжээ. Унгарын Ерөнхий сайд Виктор Орбан “Долоо хоногийн дараа бид Европын бүх орноос нэмэлт “хүч авч”, Брюсселд Европын энх тайвны эвслийг байгуулж чадна. Намар америкчууд энх тайвны намыг төлөөлөх Ерөнхийлөгчийг сонгож магадгүй. Бид барууны Транс- Атлантын энх тайвны төлөөх эвслээр нэгдэж чадна” гэв.
Гэхдээ Унгарын Ерөнхий сайдын үзэж буйгаар эхлээд Европарламентын сонгуульд ялах шаардлагатай. Унгарын Засгийн газрын тэргүүн иргэддээ эрх баригч эвслийн нэр дэвшигчдийг дэмжихийг уриалсан байна. Уг улс төрийн хүчин нь Украин дахь мөргөлдөөнийг энх тайвны замаар хурдан зохицуулах, Киевийн дэглэмд цэргийн тусламж үзүүлэхийг эсэргүүцэх үзэл бодлоо илэрхийлж байгаа юм. Тэгвэл “Зөвхөн энх тайван” гэж Виктор Орбан онцолжээ. Унгарын Ерөнхий сайдын хэлж буйгаар тус улсын өмнө Европын нэгдлийг Оростой зэвсэгт мөргөлдөөнд хүрч болзошгүй байдлаас урьдчилан сэргийлэх агуу их үүрэг даалгавар байгаа ажээ. Тэрбээр “Бид Европыг өөрийг нь сүйрэлд хүргэх дайнд орохоос урьдчилан сэргийлэх хэрэгтэй” гэж онцлоод “Унгарын Засгийн газар үүнийг яаж хийхийг мэддэг” гэж нэмж хэлэв.
Түүний бодлоор, Украин дахь мөргөлдөөнийг өргөжүүлэхэд хүргэж буй Брюссел болон НАТО-гийн аюултай төлөвлөгөөг хэрэгжүүлэхийг зөвшөөрөх боломжгүй гэнэ. Үүний тулд Орбаны хэлснээр, удахгүй болох Европарламентын сонгуульд дайныг бус энх тайвныг дэмжигч намуудад санал өгөх шаардлагатай байна. “Европ бол сүйрлийн тал руугаа дайны талбарт хурдалж, тоормоз нь доголдож, жолооч нь галзуурсан галт тэрэг. Бид энэ галт тэргийг зогсоохыг оролдоно. Ядаж хүссэн хүмүүс нь бууж, дайнаас хол байхын тулд бид яаралтай тоормозыг нь дарах ёстой” гэж Унгарын Засгийн газрын тэргүүн онцлон тэмдэглэв.
Брюссел, Вашингтоны шахалтыг үл харгалзан Унгар улс Украины мөргөлдөөнд татагдан орохыг зөвшөөрөхгүй бөгөөд Украины нутаг дэвсгэр дэх НАТО-гийн ажиллагаанд оролцохоор цэргээ албадан явуулахгүй гэж Орбан баталжээ. Унгарын Ерөнхий сайдын дайны эсрэг хэлсэн үг Будапешт хотноо болсон олон мянган хүний “Энх тайвны марш”-ын дараа цугларсан 100 мянга гаруй хүний алга ташилтын дор хагас цаг орчим үргэлжилсэн байна.
Associated Press агентлагийн мэдээлснээр, Унгарын нийслэлд болсон жагсаал нь Европын парламентын сонгуулийн өмнө Орбаныг дэмжиж буйн илэрхийлэл бөгөөд улстөрч өөрөө үүнийг “Европ дахь энх тайван ба дэлхийн дайны хоорондох эргэлтийн цэг” гэж тодорхойлсон гэнэ. Будапешт хотод болсон жагсаалд Унгар болон хөрш зэргэлдээ орнуудаас Орбаныг дэмжигчид цугларсан бөгөөд зохион байгуулагчид “Энх тайвны марш” гэж зарласан байна.
Виктор Орбан дэмжигчдэдээ хэлэхдээ “Украиныг дэмжих тивийн хандлагыг өөрчлөх цаг нь болсон. Европын парламентын сонгуулийн кампанит ажилдаа Украины мөргөлдөөнд анхаарлаа хандуулна. Унгарыг мөргөлдөөнд шууд татан оруулахыг эрмэлздэг дотоод болон гадаад өрсөлдөгчид бол дайн дэгдээгчид” гэжээ.
Энх тайвны төлөөх хөдөлгөөн
Улс төр судлаачдын тэмдэглэснээр, Орбаны мэдэгдэл болон Украин дахь мөргөлдөөн хурцадсаныг эсэргүүцсэн Унгарт болсон олон нийтийн жагсаал нь Унгарын Ерөнхий сайдын санаачилгад хүмүүс дэмжлэг үзүүлж магадгүй байгааг харуулж байгаа аж. Барууны орнуудын улс төрийн хүчинүүдийн нэлээд хэсэг нь хурцадмал байдал нэмэгдэж, энх тайвны хөдөлгөөн улам бүр эрчимжиж байна гэсэн ойлголт байдаг хүн амын дунд ч, эсэргүүцдэг улстөрчдийн дунд ч Оростой сөргөлдөх байр суурийг баримтлахгүй гэнэ. Украинд үндэсний үнэт зүйлсийг хамгаалах байр сууринаас л цэргийн дэмжлэг үзүүлнэ гэв. Орбаны Украины талаарх байр суурийг Словакийн Ерөнхий сайд Роберт Фицо мөн хуваалцаж, Киевийг цэргийн хүчээр дэмжихээс татгалзсан. Үүнээс гадна тэрбээр “Украин нь НАТО-гийн гишүүн биш бөгөөд Словак нь Украины мөргөлдөөнд ямар ч холбоогүй” гэж мэдэгджээ. Европт “Украины талаарх энэ байр суурь нь түүний амь насанд халдах оролдлогын шалтгаан болсон байж магадгүй” гэсэн хувилбар байдаг.
Европын бусад улстөрч ч Украины мөргөлдөөнийг хурцатгаж байгааг эсэргүүцэж буй. Ялангуяа Германы Бундестагийн гишүүн Сара Вагенкнехт Украины асуудлаар хэлэлцээ хийх, Киевийн дэглэмд зэвсэг нийлүүлэхээ зогсоохыг уриалж байгаа. Тэрбээр Германы эрх баригчид мөргөлдөөнийг энхийн замаар шийдвэрлэх боломжийг олгохгүй байгаад дургүйцэж байгаагаа илэрхийлсэн.
В.Орбаны санааг юуны түрүүнд Засгийн газар нь болон Словакийн Ерөнхийлөгч Питер Пеллегрини дэмжих болно гэж шинжээчид өгүүлэв. Энэ санаа нь Европын баруун жигүүрийн хүчинүүд, Франц, Нидерланд, Герман, Болгар, Австри болон бусад улс орны олон тооны хүмүүсийн дэмжлэгийг авч магадгүй аж. Ялангуяа энэ санаачилгыг Франц, Германы сөрөг хүчний томоохон намууд эерэгээр хүлээж авах болно гэж шинжээч тэмдэглэв.
Энэ сарын 2-нд В.Зеленський “Зургаадугаар сарын 15-16-нд товлогдсон Украины асуудлаарх Швейцарын бага хурал бүтэлгүйтлийн ирмэгт ирж магадгүй” гэж мэдэгдсэн. Энэ арга хэмжээний үеэр Киевийн дэглэмийн тэргүүний энх тайвны санаачилгыг авч үзэхээр төлөвлөж буй. Швейцарт болох Украины асуудлаарх бага хуралд АНУ-ын Ерөнхийлөгч оролцохгүй байгаа нь маш хүчтэй шийдвэр биш гэж Зеленський тэмдэглэжээ. Түүний хэлснээр Жо Байденд энх тайвны дээд хэмжээний уулзалт хэрэгтэй, хэрэв тэр ирэхгүй бол Владимир Путин алга таших болно.
Тэгвэл Оросын талаас “Украины ирээдүй, аюулгүй байдлын баталгааг Оросгүйгээр хэлэлцэх нь утгагүй хэрэг. Зорилго нь Украины ирээдүй, баталгаа биш, харин Оросыг чөтгөр болгож, барууныхныг нэгтгэж, аль талд нь орохоо хараахан шийдээгүй, аль нь салхинд хийсэхийг харж буй төвийг сахисан, эргэлзсэн улсуудыг байлдан дагуулахыг хичээх. Дээд хэмжээний уулзалтын гол зорилго бол Оросыг гэм нүгэлд дахин буруутгаж, Оросын эсрэг эвслийг бэхжүүлэх явдал юм” гэжээ.
Хурцадмал байдлын үнэ
Гэсэн хэдий ч энэ үйл явцтай зэрэгцэн Украины мөргөлдөөн хурцадсаныг эсэргүүцсэн жагсаал удахгүй Унгарын нутаг дэвсгэрт төдийгүй барууны орнуудад ч ширүүснэ гэж шинжээчид үзэж байна. Унгарт болсон эсэргүүцлийн жагсаал нь Европын ард түмэн энх тайвны хөдөлгөөнийг өргөнөөр дэмжиж байгааг харуулж байгаа аж. Европчууд цаашид хурцадмал байдалд ямар их зардал гарахыг ойлгож байгаа. Унгарын нутаг дэвсгэрт болсон жагсаалууд нь үнэндээ Европын орнуудад энх тайвны төлөөх өргөн хөдөлгөөн эхэлсний нотолгоо аж.
АНУ-ын эрх баригчид болон барууны бусад орны бодлогоос болж Оростой Дэлхийн гуравдугаар дайны эрсдэл нэмэгдэж байгааг барууныхан үнэхээр ойлгож эхэлсэн үү? Бас өнөөгийн зэвсгийн уралдаан нь Европ болон ерөнхийдөө барууны орнуудын жирийн иргэдийн халаасанд хүрч байгаа гэж зарим шинжээч өгүүлжээ. Оросын эсрэг хориг арга хэмжээ авах бодлого ч мөн адил гэнэ.
Тиймээс Украин дахь мөргөлдөөн хурцадсаныг эсэргүүцсэн жагсаал хүчээ авч, энх тайвны төлөө барууны Транс-Атлантын эвслийг байгуулах санаа ихээхэн дэмжлэг авч магадгүй юм. Харин эдгээрийг бүрэн хэрэгжүүлж чадах эсэх нь өөр асуудал гэж шинжээч дүгнэв.
Сэтгэгдэл ( 2 )
\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
\nБҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00