Шинэ боломж уу, эсвэл...

2024 оны 06 сарын 07

Хүн төрөлхтөн найруулагч Жеймс Камероны 1984 онд анх бүтээсэн “Терминатор” кино бодит болон хувирсан цаг үед амьдарч байна. Хүн болон машины үл эвлэрэх зөрчил болоод дэлхий ертөнцийг хамгаалахын тулд хүн төрөлхтнийг устгах дүгнэлт гаргасан хиймэл оюун ухааны хөгжлийн түүх нь уран зохиол, урлагийн зөгнөл биш амьдралын зайлшгүй баримт болоход туйлын ойртсон цаг үе иржээ буюу цаг үеийг ирүүлжээ, бид.  

“Хүн төрөлхтөн сүүлийн 300 орчим жилд аж үйлдвэржилтийн гурван ч хувьсгалыг туулсан бөгөөд XVIII зууны сүүл үеэс XIX зуунд өрнөсөн аж үйлдвэржилтийн нэгдүгээр хувьсгал нь уурын хөдөлгүүр, үйлдвэржилтээр дамжин хотжилтыг эрчимжүүлж хүний нийгмийн тогтолцоо, сэтгэлгээ ба ахуйн шинэ шатанд гаргасан байдаг. Чухамхүү энэ үеэс эхлэн орчин үе хэмээгдэх эрин үеийн эхлэл сууриа тавьсан бол ХХ зууны эхэнд өрнөсөн аж үйлдвэржилтийн II хувьсгал масс үйлдвэрлэл, конвейрийн тогтолцоог авчирснаар зарим талаар баялгийн дахин хуваарилалтын төлөөх үзэл санааны хоёр туйлыг буй болгож Дэлхийн хоёр дайныг өдөөсөн түүхтэй. Энэхүү өөрчлөлт, хувьсал нь хүн төрөлхтний урлаг, тэр дундаа уран зохиолд асар их өөрчлөлт авчирсны ганцхан жишээ нь хүнийссэн хүний дүр билээ.

ХХ зууны дунд үе, тодруулбал 1970-аад оноос эхтэй интернет, электронд суурилсан аж үйлдвэрийн III хувьсгал нь түүхийн аль ч үетэй харьцуулах боломжгүй өргөн их мэдлэг, цараа, суурь, хурдыг хүн төрөлхтөнд өгсөн ба үгүйсгэлийг үгүйсгэх, тогтмолыг үгүйсгэх хандлагыг ч өөрийг нь үгүйсгэх шинж чанарыг урлагт авчирсан байдаг. Хүний нийгмийн алив тогтолцоо нь туйлын нарийн, амьд байгууламж мөний учир шинжлэх ухааны дэвшил, эдийн засгийн хөгжил, зэвсэглэл... хийгээд урлаг нь харилцан хамааралтай ордог. Хиймэл оюун ухаанд суурилсан дөрөвдүгээр хувьсгал нэгэнт эхэлсэн өнөө үед, урлагийн төрөл зүйл нэгдэн нийлэх, салан тусгаарлах, шинжлэх ухааны дэвшилд тулгуурлан шинэ төрөл зүйл үүсэх нөхцөл бүрдсэн” юм.

Америкийн Зохиолчдын Эвлэл 2023 оны тавдугаар сарын 2-ноос хөдөлмөрийн маргааныг шийдвэрлэхийн тулд олныг хамарсан ажил хаялт зарласан. Хэдэн арван мянган зохиолч, уран бүтээлчдийг хамарсан ажил хаялтыг зогсоох нэгэн шаардлага нь туурвилд хиймэл оюун ухааныг ашиглахыг дэмжих явдал байв. Нэг талаас кино үйлдвэрлэгчид хиймэл оюун ухаанаар зохиол бичүүлэх явдлыг дэмжиж зохиолчдын ажлын байрыг эрсдэлд оруулж эхэлсэн бол зохиолчид өөрсдөө хиймэл оюун ухааныг бүтээлдээ ашиглахыг зөвшөөрөх, ингэхдээ хүний хөдөлмөрийг тэргүүнд тавихыг шаардсанаар ялалтад хүрсэн юм. Гэхдээ зохиолчдын энэхүү ялалт түр зуурын, тодорхой хугацааны л ялалт мөн. “Форрест Гамп” киноны найруулагч алдарт Роберт Земекис, мөн киноны гол дүрийн жүжигчин Том Хенкс нар хиймэл оюун ухааныг шинэ боломж гэж харж байгаагаа илэрхийлсэн нь ч хүссэн ч, эс хүссэн ч хөгжих нь тодорхой зүйлийг хүлээн зөвшөөрсөн явдал байлаа.

АНУ-ын Техасын Их Сургуулийн 2023 онд соронзон үелзүүрийн тусламжтайгаар бодлыг текст хэлбэрт оруулах туршилт амжилттай явагдсан болохыг зарласнаар хүн төрөлхтөн тархинд оролт хэлбэрээр бодол суулгах замаар хүнийг удирдах аюулын тухай ярьж эхэллээ.

Японы утга зохиолыг дэмжих нийгэмлэгээс уламжлал болгон зохион байгуулж Кобо Абэ, Кэнзабуро Оэ, Рю Мураками нарын алдартан хүртэж байсан Акутагавагийн нэрэмжит шагналыг Рие Кудан “Tokyo-to Dojo-to” шинжлэх ухааны зөгнөлт романаар хүртсэн болохыг 2024 оны нэгдүгээр сард зарлав. Ирээдүйтэй зохиолчийг шагнан дэмждэг тус шагналыг хүртсэн 33-н настай зохиолч романыхаа 95 хувийг өөрөө, үлдсэн хувийг өгөгдөл үүсгэн ChatGPT-ээр бичүүлснээ NHK-ээр зарласан юм. Рие Кудан хиймэл оюун ухаан ашигласан анхны зохиолч биш нь тодорхой бөгөөд харин хиймэл оюун ухаан ашиглан зохиол бичүүлж шагнал хүртсэн анхны зохиолч мөн.

Хиймэл оюуны тусламжтай урлаг өчигдөр бүтээгдсэн бол хиймэл оюун өөрөө хөгжүүлсэн урлаг өнөөдөр бүтээгдэж байна. Бид хиймэл оюун ухаан гэж маш ерөнхийгөөр томъёолж байгаа энэ гайхамшгаас, энэ аюулаас ангид байх боломжгүй юм. Тухайлбал,  “Аливаа хүнийг нийгэм, орчин төлөвшүүлдэг. Бидний мартахыг хүсдэг, биднийг бий болгосон, бидний санахыг хүсдэггүй, биднийг хүмүүжүүлсэн цаг үеийг “Биднээс юу ч хүлээх хэрэггүй” шүлэгт, Хүнсний дэлгүүрээс хумсалж, сонин зарж; хүнээс айдаг, хүнээс нуудаг, хүнээс хулгайлдаг, хутга, чулуу, дээрэм тонуул... Хоорондоо өсөрхөлцөж. Хотод эзэн суух гэж хаа сайгүй тэнэцгээж, хил тогтоож, гаднаа хүүхэд хэрнээ аль хэдийн гаж донтнууд, хоёр туйлт маниакууд болцгоож. Тэгж тэгж арванзургаа хүрцгээсэн. Тэнэгүүд нь үлдэж, ухаантнууд нь үхэж, бид үлгэрлэх хүнгүй өсөцгөөсөн. Эцэг эх минь хүртэл энэ эрин үеэс айдаг, “Ингэж өссөн хүмүүсээс юу ч хүлээх хэрэггүй” гэдэг. [Батзаяа Б “Сэтгэцийн асуудлууд” УБ.,2023.8] гэж нийгмийн шилжилтийн алдагдсан үеийнхний туулсан амьдрал, сэтгэлзүйн байдлыг өчжээ. Зөвхөн физиологийн хэрэгцээ хангах зорилготой болсон нийгмийн харгислал, хотжилтын сөрөг тал болсон бүлэглэл, хараа хяналтгүй орчны илрэл гудамжны дүрэмд өссөн, төлөвшсөн үеийн наминчлал, илчлэл болсон эл шүлгийг бид нийгмийн ахуй хувь хүнийг бүрэлдүүлдэг гэснээр тодорхойлохоос гадна бүрэлдсэн хувь хүмүүс нийгмийг цогцлоодог гэдгээр ойлгох ёстой” гэж хүн (ямартаа ч өөрөө тэгж боддог) бичсэн бол ChatGPT 2024 оны 05 дугаар 26-ны байдлаар дараах байдлаар задлан шинжилсэн. “Энэ бичлэг нь өөрөөр тодорхойлсон боловч, түүнчлэн тайлбарлахыг хүсвэл би өөрийн тайлбарыг нэмж хэлж үзэж болно.Хүнсний дэлгүүрээс хумсалж, сонин зарж, түүнээс нь хүнээс айдаг, хүнээс нуудаг, хүнээс хулгайлдаг, хүнээс хоолойлдаг гэх мэт шалтгаанаас бороонд өсөрхөлцөж байна. Энэ нь амьдралын тухай маш сайн илтгэл өгөх бөгөөд хүн бүр өөр өөртэйгөө хоорондоо ярилцдаг, ил тод бусдаас сонин олох боломжтой. Хотод эзэн суух гэж хаа сайгүй тэнэцгээж, хил тогтоож, гаднаа хүүхэд хэрнээ аль хэдийн гаж донтнууд, хоёр туйлт маниакууд болцгоож. Энэ нь гадаа хүн бүр түүний амьдралд тэргүүнчлэлийг сэргийлэхийг хүсэн зориг бөгөөд тэдний олон хүн тусламж хүсэлтэй байж магадгүй. Тэгж тэгж арванзургаа хүрцгээсэн. Энэ нь анхаарлын зургаан хүрээтэй, мэргэшсэн хүмүүсийн үйлдвэрлэлд илүү ач холбогдолтой байхыг зааж өгдөг.Тэнэгүүд нь үлдэж, ухаантнууд нь үхэж; бид үлгэрлэх хүнгүй өсөцгөөсөн. Энэ нь арван төрлийн хүмүүсийн төрөл бүрийг хэвшүүлэх зорилго бөгөөд тэдний харилцаа, харьцуулалт тогтмол, хиймэл ойлгомжтой байж, тэдний хөгжил, өсөлтийг цөөнгүйлж мэдэж болно.

Эцэг эх минь хүртэл энэ эрин үеэс айдаг, “Ингэж өссөн хүмүүсээс юу ч хүлээх хэрэггүй”. Энэ нь бүхий л амьдралд хамгийн том ажил, ашиг, амжилтанд хүрэхийг хүсч, өөр хүнгүй өсөөд түүнийгээ нь дагаад оршин чадах гэж бодож байгаа”.

Монгол хэлний хэрэглээний байдал, Монгол Улсын зах зээлийн багтаамжийн тухайтад хэл найруулгын алдаатай шүүмж гарсан болохыг бид харж байна. Гэсэн ч технологийн хөгжлийн хурдыг авч үзвэл дээрх алдаа богино хугацаанд засагдах нь тодорхой. Харин Гүүгл компанийн Gemini: “Энэ шүлэг нь ядуурал, ёс суртахууны доройтол, төөрсөн хойч үетэйгээ тэмцэж буй нийгмийн тод дүр зургийг харуулсан. Илүү гүнзгийрүүлье:

 

Давуу тал:

 

Тод дүрслэл: Шүлэгт яг л монгол хувилбар шиг хүчтэй үйл үг, дүрслэл ашигласан нь тод дүр төрхийг бий болгодог. "Сонин хусах", "Сонин зарах" нь ядуурлын цөхрөлийг төрүүлдэг. "Хутга, чулуу, олз" нь хүчирхийлэл, гэмт хэрэг рүү умбаж байгааг илтгэнэ.

 

Нийгмийн тайлбар: Шүлэг нь нийгмийн асуудлыг хүчтэй шүүмжилсэн. Хулгай хийх, хог хаягдлыг цуглуулах ("хүнсний дэлгүүрээс хусах"), байнгын айдас ("хүмүүсээс айж, хүмүүсээс нуугдах"), нийгмийн бүтцийн эвдрэл ("хотод ноёрхох, хил хязгаар тогтоох") зэрэг тэмцлийг онцлон тэмдэглэв.).

 

Өөрчлөлтийн хэтийн төлөв: "Гадна хүүхэд"-ээс "параноид ба хоёр туйлт маньяк" руу шилжих нь энэ орчин хөгжиж буй залуучуудын сэтгэл зүйн дарамтыг онцлон харуулж байна.

 

Нөлөөллийн төгсгөл: Эцэг эхийн айдастай төгсгөлийн мөрүүд нь энэхүү нийгмийн ялзралын үеийн үр нөлөөг онцолж байна.

 

Хэлэлцэх чиглэлүүд:

 

Хязгаарлагдмал найдвар: Шүлэг нь ирээдүйд нэг их найдвар төрүүлдэггүй. Уян хатан байдлын хүрэлцэх байдал эсвэл үйл ажиллагааны дуудлага нь үүнийг хүчирхэгжүүлэх үү?

 

Дүрслэлийн хэл: Дүрслэл хүчтэй ч гэсэн өөр нэг давхаргыг нэмж болох зүйрлэл, зүйрлэл бий юу?

 

Хоёрдмол байдал: "Тэнэг" ба "мэргэн" нь тайлбар хийхэд нээлттэй. Тодорхой жишээнүүд эдгээр ойлголтыг тайлбарлаж чадах уу?

 

Нийт сэтгэгдэл:

 

Энэ бол нийгмийн хүчтэй мессежийг хүргэдэг хүчирхэг шүлэг юм. Түүхий зураглал, өөрчлөгдөж буй хэтийн төлөв нь нөлөө бүхий түүхийг бий болгодог.   Гэсэн хэдий ч, бүдэг бадаг өнгө аясыг харгалзан та өөрчлөлтийг өдөөх итгэл найдвар эсвэл үйлдэл хийх уриалга нэмэх арга замыг судлахыг хүсч болно” гэж ерөнхий байдлаар авч үзсэн. Нарийвчилж постмодерн онолоор тайлбарлах даалгавар өгөхөд: “Постмодерн талаас нь авч үзвэл энэ шүлгийг дараах линзээр шинжилж болно.

 

Grand Narratives: Шүлэг нь хөгжил дэвшил эсвэл нийгмийн сайн сайхан байдлын тухай нэгдмэл өгүүллийн санааг шүүмжилдэг. Энэ нь уламжлалт институци, үнэт зүйлсийн задаргаа ("ухаалаг мөхөх") санал болгож байна.

 

Fragmentation: Шүлэг нь энэ нийгмийн хагархай мөн чанарыг онцолж байна.expand_more Итгэлцлийн эвдрэл ("хүнээс айх, хүнээс нуугдах, хүнээс хулгай хийх") ба нийгмийн тодорхой үүрэг дутмаг ("бид үлгэр дуурайлалгүй өссөн") .анчлал

 

Power Dynamics: Шүлэг нь энэ орчин дахь эрх мэдлийн төлөөх тэмцэлд анхаарлаа хандуулдаг. "Хутга, чулуу, олз" нь амьд үлдэхийн төлөөх тэмцлийг санал болгож, "хотод ноёрхох" хүсэл нь хяналтын төлөөх тэмцлийн тухай өгүүлдэг.

 

Subjectivity: Шүлэг нь бодитой үзэл бодлыг санал болгодоггүй. Энэ бол бүх нийтийн үнэний хязгаарлалтыг онцлон харуулах хатуу ширүүн бодит байдлын хувийн туршлага юм. Эдгээр элементүүд нь шүлгийн сэдэвтэй хэрхэн холбогдож байгааг энд харуулав.

 

Гэмгүй байдлын алдагдал: "Гадна талын хүүхэд" нь "параноид ба хоёр туйлт маньяк" болж байгаа нь хүүхэд насны гэмгүй байдлын тухай агуу түүхийн постмодерн шүүмжлэлийг тусгадаг.

 

Хэвлэл мэдээлэл ба хэрэглээ: "Хүнсний дэлгүүрээс хусаж, сонин зарах" нь "гялалзсан юмнууд" (монголоор "сойны зарж")-ын хажуугаар материаллаг ашиг хонжоо хайсан нийгмийг шүүмжилж байгаа хэрэг гэж ойлгож болно.

 

Харьцангуй үнэ цэнэ: Шүлэг нь тодорхой ёс суртахууны хоёртын хувилбаруудыг санал болгодоггүй ("мунхаг" ба "мэргэн"). Энэ нь туйлын үнэнийг эсэргүүцэх, үнэт зүйлсийн субьектив байдлыг хүлээн зөвшөөрөх постмодерн үзэлтэй нийцдэг. Гэсэн хэдий ч дараах зүйлийг санах нь чухал юм. Постмодернизм амархан шийдлийг санал болгодоггүй. Энэ нь агуу өгүүлэмж, эрх мэдлийн бүтцийн хязгаарлалтыг онцлон тэмдэглэхэд чиглэгддэг. Шүлэг өөрөө эсэргүүцэл гэж үзэж болно. Энэхүү туршлагад дуу хоолойгоо хүргэснээр шүлэг нь энэхүү бодит байдлыг үл тоомсорлож болох давамгайлсан өгүүллэгүүдийг сорьсон болно.

 

Ерөнхий:

 

Энэхүү шүлгийн постмодерн шүүмжлэл нь нийгмийн дэвшлийн талаарх уламжлалт түүхийг хэрхэн задалж, хуваагдмал нийгэм дэх эрх мэдлийн төлөөх тэмцэл, субъектив туршлагыг онцлон харуулахад чиглэнэ. Энэ нь шийдлийг санал болгодоггүй, харин уншигчийг одоогийн нөхцөл байдалд эргэлзэхэд хүргэдэг” гэжээ. Ийм байдлаар хиймэл оюун ухаан, хүн төрөлхтний оюун сэтгэлгээний бүх онолоор юуг ч тайлбарлаж, задлан шинжилж, нэгтгэн дүгнэж, өөрийгөө хөгжүүлж чадна. Хүн төрөлхтөн шинийг бүтээж эзэн сууж хөгжсөөр өдийг хүрсэн. Уламжлал шинэчлэлийн харилцан хамаарал, залгамж холбооны хүрээнд амьдрал, нийгэм тогтож ирсэн. Харин одоо...

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top