Монгол Улсын гадаад өр 35 тэрбум ам.доллар, Элон максын урамшуулал 56 тэрбум ам.доллар

Админ | Zindaa.mn
2024 оны 06 сарын 09

Элон Рив Маск 1971.06.28-нд Өмнөд Африкийн Преториа хотод төрсөн  АНУКанадын гаралтай бизнесмэн, хөрөнгө оруулагч, инженер, зохион бүтээгч тэрбумтан юм. Тэрээр SpaceX-ын CEO болон CTO, Тесла Моторсын CEO, бүтээгдэхүүн загварчлалын захирал юм. SpaceX, PayPal, Tesla Motors болон Zip2 компанийг үүсгэн байгуулагч, хөрөнгө оруулагч юм. Мөн Элон Hyperloop хэмээх өндөр хурдны тээврийн систем болох дараагийн үеийн загварыг боловсруулсан онцгой нэгэн. Тэрээр 2021 оны нэгдүгээр сард 185 тэрбум $ хөрөнгөтэй болж Жэфф Безосыг гүйцэж дэлхийн хамгийн баян хүнээр тодроод байгаа. Илон Маск “Tesla” компанийн гүйцэтгэх захирлаар 2008 онд томилогдсон бөгөөд 2018 онд 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай ажиллаж байсан компанийг 15 тэрбум ам.долларын ашигтай ажиллахад нөлөөлсөн хэмээн ТУЗ-өөс үзэж байгаа аж. Хөрөнгийн зах зээл дэх “Tesla” компанийн зах зээлийн нийт үнэлгээ 2018 оноос хойш нийт 650 тэрбум ам.доллараар өссөн. Компани орлого болон хувьцааны ханшийн хувьд зорилтдоо хүрсэн тул Маскт 56 тэрбум ам.долларын урамшуулал олгох нь зүйтэй“ гэж ТУЗ нь үзэж байна.

Яагаад ийм байна вэ? гэвэл зах зээлийн эдийн засгийн үед компаниуд нь нэгд: хөрөнгийн биржид бүртгэлтэй байх, хоёрт: компанийн ашиг орлогоос хамаарч тухайн компанийн зах зээлийн үнэлгээ тодорхойлогддог юм байна гэдгийг л бид ойлгох хэрэгтэй байна. Ийм жишгээр явбал ашигтай ажиллаж байгаа компанийн хувьцаа эзэмшигчид хождог юм байна. Элон Макс ч өөрийнхөө компанийн хувьцаа эзэмшигч учраас энэ эрхээ эдлэхээр болж. Монголчуудад ийм болж байна уу гэвэл байгаа бүр 2011 оноос энэ эрхээ эдлэх боломжтой байсан. Үгүй ядаж 2019 оноос хойш Эрдэнэс тавантолгой ХК ашигтай ажиллаж эхэлсэн үеэс хойш гэсэн үг. Элон Макс Монголд байсан бол Эрдэнэс тавантолгой ХК-ийн захирал байсан бол монголчууд бидэнд ямар боломжийг олгох байсан бэ?

Эрдэнэс тавантолгой ХК-ийг олон нийтийн хувьцаат компани болгон гадаад дотоодын хөрөнгийн биржид бүртгүүлж, хувьцааг нээлттэй зах зээлийн зарчмаар эргэлтэд орох боломжийг нээж, иргэдийн өөрийн өмч болох хувьцаагаа чөлөөтэй захиран зарцуулах боломжийг 100 хувь нээж өгөх байсан. Ийм алхамыг зоригтойгоор хийснээр Эрдэнэс тавантолгой ХК-ийн улстөрийн үнэлгээ болох 13,9 тэрбум төгрөг буюу 3,9 тэрбум $-ийн үнэлгээ нь зах зээлийн зарчмаараа 850 тэрбум $ хүрэх байсан.

Гадаад дотоодын хөрөнгийн биржид ийм өндөр үнэлгээтэй компанид хөрөнгө оруулагч нар дуртай хөрөнгө оруулах нь лавтай. Ийм боломж нээгдэх юм бол бид Үндэстэн дамнасан корпорациа байгуулах маш амархан болно. Өөрөөр хэлбэл нүүрснээс гардаг 10000 гаруй төрлийн түүхий эдийг гарган авах полимер-химийн үйлдвэрээ байгуулах амархан болно. Хөрөнгө оруулатын хуулиа зөв зарчмаар батлаад явуулж чадвал хөрөнгө оруулагч нар л тэр полимер-химийн үйлдвэрийг байгуулаад манайхаас ажиллах хүчээ аваад ажилчид нь өндөр цалинтай, үйлдвэр нь ашиг орлогтой болно. Үүнийг дагаад улсад төлөх татвар ямар хэмжээгээр нэмэгдэхийг хэнээр ч хэлүүлэлтгүй ойлгомжтой.

Гэтэл Монгол улс нүүрсээ түүхийгээр нь гаргахаас өөр бодлого барихгүй, тодорхой ажил хийхгүй байсаар олон жил боллоо. Хятадын нүүрсний хэрэглээ жилийн 3,9-4,3 тэрбум тонн. Хятадын нүүрсний хэрэглээг бүрэн хангая гэвэл манай Тавантолгойн ордын нөөцийг  нэгээс хоёр жил зөөхөд л дуусна. Ийм хорлонтой бодлогыг таслан зогсоож дэлхийтэй хөл нийлүүлж алхмаар байна. Ганцхан Тавантолгойн ордыг түшиглээд л Үндэстэн дамнасан корпораци байгуулж 3,4 сая иргэн нь ядуурлаарс гаргаж, улс нь дэлхийн хөгжилтэй улс орны түвшинд хүрэх боломжоо бүрэн ашиглацгаая.

Үргэлжлэл бий ...

ШИНЭ НАМЫН НЭГДСЭН ЭВСЭЛ”-ИЙН ТЭРГҮҮН,  ДОКТОР /PHD/ Ц.ГАНТУЛГА  2024.06.05

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зангараг(66.181.179.69) 2024 оны 06 сарын 10

Уншаад дүгнэлт хийгээд сайхан ойлголоо. Зарим үхэр монгол ойлгохгүй мөөрч байх шиг байна. Өөрчлөлт шинэчлэлт хийж чадал Ц.Гантулга шиг хүмүүсийг багаар нь төрд ажиллуулах юмсан.

0  |  0
Зочин (59.153.114.191) 2024 оны 06 сарын 09

Худлаа л нэг их онол тоо баримт нэг л их амархан шүүмжилсэн ярьсан иймэрхүү нөхдүүд сонгуулиар их болжээ.яг ажил хийхээр чадахгүй ш дээ.шал амьдралгүй тэнэг шийдвэр гаргаад хэл нь унжаад унаад өгнө.зүгээр нэг компани удирдах улсыг удирдах 2 тэс өөр ялгаатай.\nХудлаа бүлтрэхээ больж үз

0  |  0
Зочин(202.126.90.162) 2024 оны 06 сарын 09

Мөрөөдвөл ажил бүтнэ

0  |  0
Зочин(202.126.90.162) 2024 оны 06 сарын 09

Мөрөөдвөл ажил бүтнэ

0  |  0
zochin(139.5.217.70) 2024 оны 06 сарын 09

sain bultrekh yum daa , ene durak , neg l ikh amarkhan yum yariad , muruuduud ,

0  |  0
1(202.9.40.221) 2024 оны 06 сарын 09

Uvsiin hyrgas sumiin haryat gantumuriin munhzul hogiin hulgaich zalilagch

0  |  0
Зочин(66.181.178.212) 2024 оны 06 сарын 09

Би энэ намыг дэмжинэ гэж бодож бгаашдээ

0  |  0
Top