Налайх дүүргийн VI хорооны хиймэл нууранд нэг хүн живсэн тухай дуудлагыг өчигдөр 13.50 цагт онцгой байдлын байгууллагад ирүүлсэн байна. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах бүлгийн алба хаагчдыг очиход иргэн Т /16 настай, эрэгтэй/ хиймэл нуурын усанд орж байгаад живсэн байсан тул эрэн хайх ажиллагааг зохион байгуулжээ.
Улмаар 16.06 цагт нуурын усны хоёр метрийн гүнээс цогцсыг нь олж гарган, тус дүүргийн цагдаагийн хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн байна.
Сэтгэгдэл ( 0 )