Усны ослын дуудлага 28.3 хувиар өссөн байна

2026 оны 09 сарын 03

Улсын хэмжээнд он гарсаар есдүгээр сарын 02-ны өдрийн байдлаар усны ослын 118 удаагийн дуудлага, мэдээлэл бүртгэгдлээ. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 28.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.

Харин усны ослын улмаас 82 хүн амь насаа алдсан бөгөөд 25 нь хүүхэд байна. Амь насаа алдсан иргэдийн 14.6 хувь нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол ус руу орсноос шалтгаалжээ.

Иймд иргэд та бүхэн:

  • Сэрэмжлүүлэг самбар дээрх анхааруулга, зөвлөмжийг мөрдөх;
  • Цүнхээл, гүнзгий болон эрсдэлтэй хэсэгт усанд орохгүй байх;
  • Бага насны хүүхдийг гол, голын эрэг дагуу хараа хяналтгүй орхихгүй байх;
  • Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ гол ус руу орохгүй байх
  • Цаг агаарын мэдээ, мэргэжлийн байгууллагаас өгч байгаа сэрэмжлүүлэг, заавар, зөвлөмжийг дагаж мөрдөхийг зөвлөж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top