УИХ-ын 2024 оны сонгуулийн тойрог байгуулах, тойргийн мандатын тоо, дугаар, нутаг дэвсгэр, төвийг тогтоох тухай тогтоолын танилцуулга

Я.Болор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 12

Монгол Улсын Үндсэн хуульд 2023 оны тавдугаар сарын 31-ний өдөр оруулсан өөрчлөлтөөр “Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан гишүүнтэй байна. Улсын Их Хурлын сонгуулийг холимог тогтолцоогоор явуулна. Улсын Их Хурлын 78 гишүүнийг олныг төлөөлөх, 48 гишүүнийг хувь тэнцүүлэн төлөөлөх аргаар сонгоно” гэж заасан бөгөөд үүнийг 2024 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөхийг хуульчилсан. Монгол Улсын Үндсэн хуулийн дээрх заалтыг хэрэгжүүлэх үүднээс Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд 2023 оны зургадугаар сарын 16-ны өдөр нэмэлт, өөрчлөлт оруулсан.

Монгол Улсын Үндсэн хуулийн Хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, 12.3, 12.4, 12.5 дахь хэсэг, 14 дүгээр зүйлийн 14.17 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын 2001 оны 57 дугаар тогтоолыг үндэслэн Монгол Улсын аймгийг долоон, нийслэлийг зургаан тойрог болгож, Улсын Их Хурлын сонгуулийн нийт 13 тойрог байгуулахаар тогтоов.

Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн 2, 3 дугаар тойрогт баруун бүсийн Баян- Өлгий, Говь-Алтай, Завхан, Увс, Ховд аймгийг, 1, 4 дүгээр тойрогт хангайн бүсийн Архангай, Баянхонгор, Булган, Орхон, Өвөрхангай, Хөвсгөл аймгийг, 5, 7 дугаар тойрогт төвийн бүсийн Говьсүмбэр, Дархан-Уул, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Төв аймгийг, 6 дугаар тойрогт зүүн бүсийн Дорнод, Сүхбаатар, Хэнтий аймгийг, 8, 9, 10, 11, 12, 13 дугаар тойрогт Улаанбаатарын бүсийн Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй, Сонгинохайрхан, Хан-Уул, Багануур, Багахангай, Налайх дүүргийг хамруулан тогтоолоо.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
songogch(202.9.46.23) 2024 оны 06 сарын 13

2016 ОНД Ч.САЙХАНБИЛЭГИЙН ЗГ МОНГОЛ УЛСЫН ДАНСЫГ УЛАЙЛГАЖ, ХАРИЙНХАНД НАЙР ТАВИН, АВИЛГА АВЧ ОЮУТОЛГОЙГООС АВАХ ӨРИЙГ БАЙХГҮЙ БОЛГОН, , ИХ ХЭМЖЭЭНИЙ ГАДААД ӨР ТАВЬЖ, УЛСАА ДАМПУУРУУЛЧИХААД АНУ-РУУ ОРГОН ЗАЙЛСАН, ОДОО БОЛТОЛ ИРЭЭГҮЙ. ЭНЭ УРВАГЧ ОДОО АНУ- Н ИРГЭН БОЛГОЖ ӨГӨӨЧ ГЭЭД АМЬ ГУЙГААД СУУЖ БГА…ЭЛБЭГДОРЖ НЬ БАС ТЭНД НУУГДААД, үймээн самуунд уриалаад СУУЖ БАЙХАД УРВАГЧДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН НӨХДҮҮДИЙГ МОНГОЛ ХҮНИЙ СЭТГЭЛ ХҮЛЭЭЖ АВАХ БОЛОВ УУ???!!!

0  |  0
Top