III, IV хорооллын авто замыг хааж, шинэчилнэ

2024 оны 06 сарын 13

“Өргөө” кино театрын уулзвараас “И-март” худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг зургаадугаар сарын 14-ний өдрийн 23:00 цагаас 17-ны өдрийн 06:00 цагийн хооронд хааж, шинэчилнэ.

Тус авто замын тэг байдал алдагдсан, суулт үүссэн хэсгийг засварлаж, асфальт бетоноор хучина. Мөн инженерийн шугам сүлжээний худгийн тагийг асфальт бетон хучилтын түвшинд тааруулна. Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
х(122.201.23.219) 2024 оны 06 сарын 13

Хорооллын эцсээс Гэмтэл рүү буух замын хашлагууд бүр тараад алга болсон, одоо хашлагагүй байна лээ. Уг нь энэ замыг саяхан хийсэн санагдах юм. Бродюр нь стандартын шаардлага хангахгүй муу байсан байна

1  |  0
Top