Парис-2024” зуны олимпын наадамд оролцох Монгол Улсын шигшээ багийн тамирчид олимпын өмнөх үндсэн бэлтгэлээ базааж байна. Тодруулбал, жүдо, чөлөөт бөх, боксын төрөлд эрхээ авсан тамирчид орон нутаг болон гадаад улсуудад нэгдсэн бэлтгэлд гарчээ
“Парис-2024” зуны 33-р олимпын наадам 2024 оны 7 сарын 26-наас 8 сарын 11-ний өдрүүдэд үргэлжилнэ.
Олимпын наадамд оролцохоор эрхээ авсан Монгол Улсын шигшээ багийн тамирчид төрөл тус бүрээрээ орон нутагт болон хилийн чанадад нэгдсэн бэлтгэлд хамрагдаж байна.
Тухайлбал, Жүдо бөхийн төрөлд эрхээ авсан тамирчид зургаадугаар сарын 3- 25-ны өдрүүдэд Хөх хотод бэлтгэл хийж байгаа бол боксын төрөлд эрхээ авсан О.Есүгэн, М.Энхжаргал нар багийнхны хамт Орхон аймгийн “Сэлэнгэ” амралтад бэлтгэлд гарчээ. Боксынхон долоодугаар сарын 9-нийг хүртэл тус амралтад байрлаж, бэлтгэл хангана.
Чөлөөт бөхийн тамирчдын тухайд эрхээ авсан Монгол Улсын Гавьяат тамирчин П.Орхон, Д.Отгонжаргал, М. Лхагвагэрэл, ОУХМ Б. Бат-эрдэнэ, Э.Дэлгэрмаа нарын тамирчид Цонжинболдог дахь “Баянгол ресорт” амралтад олимпын бэлтгэлээ базааж байна.
Хүндийг өргөлтийн төрөлд олимпын эрхээ авсан Гавьяат тамирчин М.Анхцэцэг багийнхны хамт “Төр хурах” амралтад сарын өмнөөс бэлтгэлд гарсан. Тэдний хувьд ойрын өдрүүдэд Говь-Алтай аймгийг зорьж, олимпын өмнөх хамгийн чухал цаг хугацааны бэлтгэлээ үргэлжлүүлэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл ( 1 )
ямар холбоо илүү мөнгөтэй хүчтэй вэ гэдгээрээ ялгарч дээ ккк.жилд.10 гаруй тэрбум иддэг жүдо гадаадад бэлтгэл хииж тэрний дараах хэмжээний мөнгө зарцуулдаг чөлөөт бокс 2 нь үнэтэй амралтуудаар таамаглаж ядруухан хүндийн өргөлт байт харваа дугуйн тамирчид хямд амралтаар аргацааж бн Иим ялгаатай байхад.ялгаатай л амжилт ирнэ мэдээж