Санал авах өдөр чөлөө олгоогүй ААН-ийг 10-100 сая төгрөгөөр торгоно

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 06 сарын 23

Монгол Улсын хэмжээнд 2 сая 300 мянга гаруй сонгуулийн насны иргэн байгааг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдэгдэж байгаа. УИХ-ын ээлжит сонгуулийн санал авах өдөр бүх нийтээрээ амрах хуулийн зохицуулалттай. Харин сонгуулийн өдөр ажиллаж байгаа албан байгууллага, аж ахуйн нэгжүүд ажилтнууддаа чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэгтэй юм. 

Хэрэв ажилтнуудаа санал өгөх боломжоор хангаагүй тохиолдолд тухайн байгууллагад мөнгөн торгууль ногдуулна.

Тодруулбал, “Зөрчлийн тухай хуулийн 17.1.31-т заасны дагуу санал өгөх боломжоор хангаагүй иргэнийг 10 мянган нэгж буюу 10 сая, хуулийн этгээдийг 100 мянган нэгж буюу 100 сая төгрөгөөр торгоно. Тиймээс албан байгууллагууд ажилчдынхаа сонгох эрхийг хүндэлж, хуулийн хэрэгжилтийг хангаж ажиллахыг Сонгуулийн Ерөнхий хорооноос уриалж байна.

Д.Бат-Эрдэнэ: Албан байгууллагууд сонгуулийн санал хураалтын өдөр ажиллаж байгаа тохиолдолд ажилтнууддаа цалинтай чөлөө олгож, санал өгөх боломжоор хангах үүрэгтэй
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top