Өнгөрөгч долоо хоногт “Хүүхэд асрагч ажилд авна” гэх зараар очсон эмэгтэйд нярай хүүхдээ орхиж явсан гэдэг мэдээлэл олон нийтийн цахим сүлжээнд нийлэгдсэн.
Зараар очсон эмэгтэй энэ талаар цагдаагийн байгууллагад мэдэгдсэнээр шалгаж шийдвэрлэжээ.
Албаныханаас тодруулахад “Цагдаагийн байгууллагад энэ оны зургаадугаар сарын 15-ны өдрийн 02 цаг 02 минутад “Ээж нь гэрээсээ гараад 8 хонож байгаа юм, 1 сар хүрээгүй хүүхдээ үлдээгээд явсан” гэх дуудлага мэдээлэл ирүүлснийг шалгаж шийдвэрлэсэн. Цагдаагийн байгууллагаас хүүхдийн ээжийг олж тогтоон Зөрчлийн тухай хуулийн 6.20 дугаар зүйлийн 7 дахь хэсэгт заасны дагуу арга хэмжээ тооцож, эх хүүхдийг 108 төвд хүлээлгэн өгсөн” гэлээ.
Сэтгэгдэл ( 1 )
saltaa sultai shulam baina