Эзэмшил газраа зориулалтын дагуу 26 жил ашиглаагүй "Меридиан" ХХК-ийн газар эзэмших эрхийг цуцаллаа

2024 оны 06 сарын 24

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар ЧД-ийн тавдугаар хороонд ажиллаж, эзэмшил газраа зориулалтын дагуу 26 жил ашиглаагүй "Меридиан" ХХК-ийн 900 м.кв газар эзэмших эрхийг цуцаллаа. Тус газрыг далд зогсоолтой, ногоон байгууламж болгон тохижуулахаар төлөвлөж байна.

Тодруулбал, "Меридиан" ХХК нь 1998 онд тус газрыг хөгжмийн сургуулийн барилгын зориулалтаар эзэмшсэн бөгөөд 2023 барилгын суурийн ажлыг эхлүүлжээ. Гэвч одоог хүртэл барилгын суурийн ажил дуусаагүй байгаа юм. Энэ нь тус хорооны оршин суугчдын орчны аюулгүйд нөлөөлж байгаа тул болзошгүй аюулаас урьдчилан сэргийлэх талаарх гомдлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд удаа дараа ирүүлжээ. Иймээс МУ-ын Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйл, Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийг тус тус үндэслэн газар эзэмших эрхийг цуцаллаа.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар “Энэ сарын 18-ны өдөр Захиргааны ерөнхий хуулийн дагуу сонсох ажиллагааг зохион байгуулсан бөгөөд өнөөдөр албан ёсоор цуцалж байна. Уг газрыг цаашид хэрхэн ашиглахыг оршин суугчдын саналаар шийднэ. Тус дүүргийн Засаг дарга Н.Батсүмбэрэл далд зогсоолтой, ногоон байгууламж болгон тохижуулах саналыг хэлсэн. Дүүргээс газрын ашиглалтын талаарх хэлэлцүүлгийг зохион байгуулна. Хэлэлцүүлгээс гарсан иргэдийн саналыг үндэслэж, бүтээн байгуулалт хийнэ. Харин "Меридиан" ХХК-тай дахин маргаан үүсгэхгүй. Тухайн компанийн газрын асуудлыг Сэлбэ дэд төв орчимд шийдвэрлэж өгнө” гэв. Мөн тус хорооны 2А байрны баруун талын газрын сонсох ажиллагааг зохион байгуулахыг холбогдох албаныханд үүрэг болгосон юм.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
DR. ADITYA(102.88.36.211) 2024 оны 06 сарын 25

БҮГДЭЭРЭЭ САЙН УУ!!!!! Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар)\n

0  |  0

иргэн(103.161.242.170) 2024 оны 06 сарын 24

одоо БГД-ийн 6 хорооны МТ колонкийн хойно Бэгдү хотхоны баруун тал байгаа барилгын газар хашааг буулгаачээ ямар луйварчингийн эрх мэдэл байгаад бнаа

0  |  0
иргэн(103.161.242.170) 2024 оны 06 сарын 24

зөв харин ч олон жил болсон байна. 26 жил ямар даварсан хулгайчууд вэ

0  |  0
Top