Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт эхэллээ. Санал авах ажиллагаа 07:00 - 22:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуульд 19 нам, 2 эвслээс болон бие даан нэр дэвшсэн нийт 1341 нэр дэвшигч өрсөлдөж байгаа. Тэдгээрийн 61.3 хувь нь эрэгтэй, 38.7 хувь нь эмэгтэй нэр дэвшигч байгаа нь хуульд заасан хүйсийн харьцааг хангаж байна.
Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо, аймаг, нийслэл, сум, дүүргийн сонгуулийн хороо, хэсгийн хорооны гишүүд болон мэдээллийн технологийн баг, даамлаар ажиллаж буй 23.500 гаруй, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн ажилтан 2564, Цагдаагийн 12.000 гаруй албан хаагч, Онцгой байдлын 100 гаруй албан хаагч, нийтдээ 40 шахам мянган төрийн албан хаагчид хуулиар хүлээсэн чиг үүргээ биелүүлж, санал авах ажиллагааг эхлүүллээ.
Та Монгол Улсын иргэний үүргээ биелүүлж, сонгох эрхээ эдлээрэй.
УИХ-ын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах байруудын хаяг, байршлыг ЭНД ДАРЖ харна уу!
Сэтгэгдэл ( 0 )