Таны нэр СОНГОГЧДЫН ЖАГСААЛТАД байгаа эсэхийг шалгаарай

З.Тэмлүүн | Zindaa.mn
2024 оны 06 сарын 28

Сонгогч таны сонгуульд оролцон саналаа өгөхөд хамгийн чухал зүйл бол СОНГОГЧДЫН НЭРИЙН ЖАГСААЛТ юм.

Та сонгогчдын нэрийн жагсаалтад байгаа өөрийн болон өөрийн байнга оршин суугаа хаягийн бүртгэлд бүртгэгдсэн нийт сонгогчийн мэдээллийг Улсын бүртгэлийн ерөнхий газрын https://election.burtgel.gov.mn/ сайтаар орж шалгана уу.

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулиар санал өгөх нийт 2,224,233 сонгогч байгаагаас үндсэн 2,058,865 сонгогч, “түр хасав” тэмдэглэгээтэй 165,368 сонгогч бүртгэгдсэн байна.

Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн тухай хуулийн 23.4 дэх хэсэгт зааснаар “Итгэмжлэгдсэн ажилтан сонгогчдын нэрийн жагсаалтад “Түр хасав” гэсэн нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн иргэний сонгогчдын нэрийн жагсаалтад нэмэлт тэмдэглэгээ хийлгэсэн шалтгаан арилсан тохиолдолд тухайн сонгогчийн өөрийнх нь хүсэлт, үндэсний гадаад паспорт, холбогдох нотлох баримтыг үндэслэн сонгогчдын нэрийн жагсаалт дахь зохих тэмдэглэгээг хүчингүй болгож, тухайн сонгогчийн бүртгэлийг сэргээн, энэ тухай тэмдэглэл үйлдэн, хэсгийн хороонд мэдэгдэнэ” гэж зааснаар сонгогч дээрх заалтын дагуу холбогдох нотлох баримтыг авчран, сонгуулиа өгөх боломжтой юм.

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ц(66.181.189.199) 2024 оны 06 сарын 28

Түр хасав гэж юу гсн үг вээ

0  |  0
Top