УИХ-ын 2024 оны сонгуулийн санал хураалт өнөөдөр (2024.06.28) улс орон даяар болж байна.
Үүнтэй холбоотойгоор нийслэлийн Засаг даргын захирамжаар зургаадугаар сарын 27, 28, 29-нд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийг түр зогсоосныг сануулъя.
Түүнчлэн санал өгөх өдөр соёл урлаг, үзвэр, спортын олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулахгүй, гадаа болон битүү талбайд үйл ажиллагаа явуулдаг худалдаа, үйлчилгээний төвүүд амарна.
Сэтгэгдэл ( 0 )