УИХ-ын дарга Г.Занданшатар Гэргийн хамтаар сонгуулиа өгөхөөр дугаарлаж байна.
Энэ удаагийн сонгуулийн дүнгээр тойргоос 78, жагсаалтаар 48 гишүүн сонгогдоно. Нийслэлд хамаарах зургаан тойрогт 24, хөдөө, орон нутагт хамаарах долоон тойрогт 54 суудал ногдож байна. 19 нам, хоёр эвслээс болон бие даан нийт 1,341 хүн нэр дэвшсэн нь 1992 оноос хойш хамгийн их нам, эвсэл оролцож байгаа сонгууль юм.
Нэр дэвшигчдийн 61.2 хувь нь эрэгтэй, 38.8 хувь нь эмэгтэй. Хамгийн ахмад нь 79 настай, хамгийн залуу нь 25 настай.
Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2,224,233 иргэн саналаа өгөх бөгөөд 1,143,172 нь орон нутагт, 1.081,061 нь нийслэлийнх юм. Сонгогчийн саналыг 2,198 санал авах байранд 2,943 санал тоолох төхөөрөмжөөр уншуулан, дүн гаргаж, 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийнэ.
Сэтгэгдэл ( 3 )
Яагаад заавал хулгайч нарыг хүндлэх ёстойн бээ би сая цаг оочирлоод ирлээ 22цагт амжиж өгөх найдвар маш муу бна
Naad Mal chine uuruu ochilodog soyoltoi khun bolokh gej popdood bna sh dee.
Ах захаа алдсан зэрлэг бүдүүлэг оркууд төр засаг улс орноо хүндлээд УИХ ын даргаа оочергүй сонгуульд оруулж мэдэхгүй.