ТАНИЛЦ I Саналаа өгөөд ХӨНГӨЛӨЛТ эдлэх боломжтой газрууд

М.Жавзмаа | Zindaa.mn
2024 оны 06 сарын 28

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал хураалт үргэлжилж байна. Иргэдийн саналыг 07:00 - 22:00 цагийн хооронд авах ба сонгуулиа идэвхтэй өгсөн иргэдэд хөнгөлөлт, урамшуулал өгч буй газруудын мэдээллийг хүргэе. 

 


Jack's Coffee

 

Сонгуулиа өгсөн найздаа, ойрд уулзаагүй найздаа, сонгуулиа өгөх гэж буй найздаа хүссэн зурвасаа бичээд дараах вебсайтруу орон 50% хямдралтай үнээр американо бэлэглээрэй. 

https://bit.ly/3VXFyTJ Холбоос дээр даран худалдан авах боломжтой. 

 

ZEUS gaming lounge 

 

 

Сонгууль өгсөн бэхээ харуулаад ПС үнэгүй тоглох боломжтой.

 

blurkollective

 

 

Саналаа өгөөд биед хамгийн тухтай, чанартай Blur-н дотуур хувцсыг 10% хямдралтай үнээр худалдан аваарай. 

 

Alphabook - Альфа номын дэлгүүр 

 

 

Альфа номын дэлгүүр хүссэн номоо аваад нэмээд нэг ном бэлгэнд авах боломжтой. Мөн орон нутагт оршин суугаа иргэд болон ирэх боломжгүй байгаа уншигчид санал өгсөн хуруугаа оруулж селфи хийгээд чатаар илгээн хүссэн номоо авч, нэг ном бэлгэнд авах урамшуулалд хамрагдах боломжтой. 

 

CU Mongolia

 

 

Сонгох эрхээ эдлээд сонголтоо хийсэн хүн бүрд CU бүх төрлийн Americano 50% хямдралтай худалдаалж байна. CU-н бүх салбараар үйлчлүүлээрэй.

 

DuDu Children's Museum/ДүДү Хүүхдийн Музей

 

 

ДүДү хүүхдийн музей сонгуулиа идэвхитэй өгөхийг уриалан 6 сарын 28 ны өдөр таны хүүхдийг хоёр цагийн хугацаанд ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ харж өгөх болно.

Хүүхдийн насны хязгаар 5+ Харин та сонгуулиа өгсөн хуруугаа харуулж баталгаажуулан хүүхдээ аваарай.

Цагийн хуваарь:10:00-19:30

Зайсан хилл цогцолборын 5 давхарт

☎️75099966

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top