Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах үйл ажиллагаа үргэлжилж байна. Санал авах ажиллагаа 07:00 - 22:00 цагийн хооронд үргэлжилнэ.
Сонгогчийн нэрийн жагсаалтад бүртгэгдсэн 2,224,233 иргэн саналаа өгөх бөгөөд 1,143,172 нь орон нутагт, 1.081,061 нь нийслэлийнх юм.
18:00 цагийн байдлаар нийт сонгогчдын 53,8 хувь нь буюу 1,120,000 орчим сонгогч саналаа өгөөд байна.
Сонгогчийн саналыг 2,198 санал авах байранд 2,943 санал тоолох төхөөрөмжөөр уншуулан, дүн гаргаж, 100 хувь гар аргаар хяналтын тооллого хийнэ.
Энэ удаагийн сонгуулийн дүнгээр тойргоос 78, жагсаалтаар 48 гишүүн сонгогдоно. Нийслэлд хамаарах зургаан тойрогт 24, хөдөө, орон нутагт хамаарах долоон тойрогт 54 суудал ногдож байна.
УИХ-ын 224 оны сонгуульд 19 нам, хоёр эвслээс болон бие даан нийт 1,341 хүн нэр дэвшсэн нь 1992 оноос хойш хамгийн их нам, эвсэл оролцож байгаа сонгуулиар нэрлэгдэж байна.
Нэр дэвшигчдийн 61.2 хувь нь эрэгтэй, 38.8 хувь нь эмэгтэй. Хамгийн ахмад нь 79 настай, хамгийн залуу нь 25 настай байна.
Иргэд сонгуульдаа оролцох боломжийг бүрдүүлэхийн төлөө 25 мянга гаруй төрийн албан хаагч ажиллаж байгаа.
Сонгуулийг дотоодын 30 мянга, гадаадын 260 орчим ажиглагч ажиглаж, дотоодын хэвлэл мэдээллийн байгууллагаас гадна олон улсын 12 агентлаг сурвалжилж байна.
Сэтгэгдэл ( 0 )