СЕХ | Гар тооллого дуусч, дүнг баталгаажууллаа

Ж.Сондор | Zindaa.mn
2024 оны 06 сарын 30

Монгол Улсын Их Хурлын 2024 оны ээлжит сонгуулийн санал авах ажиллагаа дууссаны дараа бүх хэсэгт санал тоолох төхөөрөмжид уншигдсан саналын хуудсыг хяналтын камерын доор нэг бүрчлэн гараар тоолж, хяналтын тооллого хийлээ.

Хяналтын тооллогын үйл явцад 29680 ажиглагч хяналт тавьж оролцов. 2198 хэсгийн хороонд хяналтын тооллогоор тоолсон дүн, санал тоолох төхөөрөмжийн дүнгээс зөрсөнгүй.

Сонгуулийн хороодод ажиллаж буй 25,700 төрийн албан хаагч Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд зааснаар хяналтын тооллогыг завсарлахгүйгээр 18-25 цаг үргэлжлүүлж, хэвлэл мэдээллийн байгуулга, сонгогчдод нээлттэйгээр саналын хуудсыг нэг бүрчлэн тооллоо.

2198 хэсгийн хороонд улс төрийн нам, эвсэл болон төрийн бус байгууллагын ажиглагчид, иргэдийн хяналт доор хяналтын тооллого хийж, санал тоолох төхөөрөмжийн дүнг баталгаажуулав.

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
SHAR TOHOI.(178.209.133.214) 2024 оны 07 сарын 01

tONUULCHID URVAGCHID ENE UDAA HARIIHANII GAR HUL BOLJ TED HAMTADAA DAHIN .Mongol ulsiig deeremdellee.Hoich ve Mongol ulsaa hoich vedee Mash tom dahin dahin luivar hiij uravllaa daa.Tuuh hezeej martahgyi.

0  |  0
Shar tohoi.(178.209.133.214) 2024 оны 07 сарын 01

MANAN aisandaa orshin togtoniin tuld mash aimshagtai 3 jiliin umnuus songuuliin luivar bulhaigaa beldej yluivaraar tur bas dahin bulaalaa.Sanaliin luivar sanal ugsun hyneesee byhel gazart bulhai luivar il tod yavagdavaa .Ene udaagiin songuul mash ichgemeer deerem uavagdallaa.Sanal hulgai hiideg.MANAN MAPUUD SUNUHUL BOLNO.

0  |  0
Зочин(66.181.184.9) 2024 оны 07 сарын 01

Ард түмний дэмжлэгийг авч чадаагүй,сонгуульд ялагдчихаад хар машин гэж гонгинодог нөхдүүд хараарай.Хар машинд одоо цэг тавих хэрэгтэй...

1  |  0
Zochin(202.126.90.192) 2024 оны 07 сарын 01

300k turd ajillagsad ajlaa aldaxguin tuld ger bul xyyxdyydteigee xamt iim songolt xiisen. Zarim ni shorond orno gej aij baigaa biz. Xugshchuul gej buruutgax xereggui.

2  |  0
Балт(66.181.190.199) 2024 оны 07 сарын 01

За ямар бнадаа АНархи цөөврүүд тэднииг дагасан муу сайн бяруу боолтрогнуудаа \nХар машин гэж хараагаад бсан оркууд юү хэлхэв. Өгөр халхууд та нараас дор зохион бүтээгч гэж юү байхав дээ. Юү ч мэдэхгүй хар масс дагаж дарваганахыг яаваа. Харанхуй хар масс нэртэй ард түмэн гэгч дээр юү санаснаа сараачиж болно

0  |  0
songogch(202.9.46.241) 2024 оны 07 сарын 01

ХАР МАШИН САНАЛ ИДДЭГ ГЭДЭГ ЧИНЬ БУСДЫГ БУРУУТГАХ ГЭСЭН ЯЛАГДСАН НАМ , ЯЛАГДСАН ХҮНИЙ Л ШАЛТАГ ШҮҮ ДЭЭ

6  |  1
Close menu